Австрали Украинд 20 байлдааны хуягт тээвэрлэгч өгнө
2022-04-08

Австрали улс дотооддоо үйлдвэрлэсэн Bushmaster байлдааны хуягт тээвэрлэгч 20 ширхэгийг Украинд өгөхөөр болжээ. Өмнө нь уравдугаар сарын 31-ний өдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский  Автсралийн парламентад үг хэлэхдээ энэ хуягт тээвэрлэгчийг олгох хүсэлтийг гаргаж байсан юм. 

 

Украины Ерөнхийлөгчийн энэ уриалгад хариу өгөхөөр болсон гэж Австралийн Батлан хамгаалахын сайд Питер Даттон мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.

 

Bushmaster нь дотор нь байгаа хүмүүсийг мина болон бусад төрлийн бага болон дунд хүчин чадалтай тэсрэх төхөөрөмж, түүнчлэн артиллерийн болон галт зэвсгээс буудсан сумны хэлтэрхийгээс хамгаалж чаддаг байна. Тээвэрлэгч нь 10 цэргийн алба хаагч зөөвөрлөх чадвартай.

 

Энэ хуягт тээвэрлэгчийн эхний дөрвийг тусгайлан тоноглож, Украины төрийн далбааны өнгөөр будаж, Квинсленд хотоос баасан гарагт илгээх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
hhhh:
орсын сэгнээс л дээр
2022-04-12
сайхан бай болно шүү дээ, орчин үед хуяг танк олон байх тусмаа сул тал болж байхад
2022-04-08