Тесла Хятадаас 127 мянган цахилгаан машинаа эргүүлэн татна

Tesla компани Хятадаас Model 3 загварын 127 мянган цахилгаан машиныг эргүүлэн татахаар болжээ. Энэ талаар БНХАУ-ын Зах зээлийн хяналт, зохицуулалтын улсын газар мэдэгдсэн байна.
Цахилгаан машины цахилгаан хүчний хагас дамжуулагч хувиргагч ашиглалтын стандартад нийцэхгүй байгаа тул машинуудыг эргүүлэн татахаар болжээ. Цахилгаан дамжуулалтад илэрсэн энэхүү зөрчил нь үйлдвэрийн гологдолтой холбоотой гэж Хятадын Зах зээлийн хяналт, зохицуулалтын улсын газар мэдэгдсэн байна.
Өмнө нь Тесла компанийн Model S, Model X машинуудыг техникийн асуудлуудаас болж Хятадын зах зээлээс хэдэнтээ татаж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ