Япон Оросын дипломатуудыг хөөн гаргана
2022-04-08

Японы Ерөнхий сайд Фумио Кисида дөрөвдүгээр сарын наймны өдөр хэвлэлийн хурал хийж, Оросын эсрэг тавьж буй шинэ хориг арга хэмжээнүүдийнхээ талаар зарлана гэж Fuji TV мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Японы эрх баригчид Оросын хэд хэдэн дипломатыг хөөн гаргаж магадгүй гэнэ. Гэхдээ чухам хичнээн дипломатыг гаргахаар төлөвлөж байгаа талаарх мэдээлэл гараагүй байна.

 

Японы Засгийн газар ОХУ-ын дипломатуудыг хөөн гаргах тал дээр "болгоомжтой хандаж" байсан ч одоо байр сууриа өөрчилсөн гэж Fuji TV мэдээлжээ. Түүнчлэн энэ улс Оросын нүүрсэнд хориг тавихгүй ч худалдан авах хэмжээгээ багасгаж, цаашдаа Оросын нүүрснээс татгалзах бодлого баримталж ажиллахаар болсон юм. 

 

Энд дуулгахад, ОХУ Украин руу халдсанаас хойш АНУ болон Европын орнууд Оросын 300 орчим дипломатыг хөөсөн. Оросын ГХЯ ижил хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
самуурай нар марзан юмаа:
атомдуулсан япон уг нь ану эсрэг баймаар. дахин атаомдуудахааас айдаг юм байх
2022-04-10
Fucking russia:
Russia fuck you
2022-04-09