Л.Оюун-Эрдэнэ: Би хэзээ ч хэн нэгнийг үг хэлснийх нь төлөө шийтгэ гэж хэлэх хүн биш

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд жагсаж буй залуустай уулзаж, ярилцаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Би Монгол Улсыг Ардчилсан засаглалтай байх ёстой гэдэгт итгэл үнэмшилтэй байдаг. Өнөөдөр шууд та бүхэнтэйгээ уулзаж байгаа нь Ардчиллын үнэт зүйл.
Би хэзээ ч хэн нэгнийг ямар нэгэн байдлаар хууль бусаар барьж, хорьж, цагд, үг хэлснийх нь төлөө шийтгэ гэж хэлэх хүн биш. Та бүхэн үүнд итгээрэй. Мэдээж, зарим нэг асуудалд хоорондоо үл ойлголцсон зөрчил гарсан байхыг үгүйсгэх аргагүй. Би яг энэ уулзалтаас гараад Цагдаагийн ерөнхий газрыг дуудаж, өчигдрийн жагсаалд оролцсоноос болж асуудал үүссэн залуус байвал ямар ч хариуцлага тооцож болохгүй гэдгийг албан ёсоор хэлье. Та бүхэн надад итгээрэй. Ерөнхий сайдын үг бүхэн амлалтын агуулгатай байдаг" гэв.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ