Британи: Оросын цэргүүд Украины хойд хэсгээс бүрэн гарсан
2022-04-08

Оросын цэргүүд Украины хойд хэсгээс бүрэн гарч, Беларусь, Орос руу чиглэсэн гэж Их Британийн Батлан хамгаалах яам мэдээлснийг ВВС агентлаг дамжуулжээ. 

 

Британийн БХЯ-ны мэдээлснээр, армийн зарим хэсгийг Донбасс дахь байлдааны ажиллагаанд оролцуулахын тулд Украины дорнод хэсэг рүү илгээх аж. Байршлаа ийнхүү солихын өмнө хүчээ зузаатгах шаардлагатай байгаа гэж Британийн Батлан хамгаалах яам мэдэгджээ. 

 

Хойд хэсэгт байрлаж байсанх цэргүүдийг татахын тулд доод тал нь долоо хоног шаардлагатай гэж БХЯ онцолсон байна. Өмнө нь ийм мэдэгдлийг Пентагон хийж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин