Б.Энхбаяр: Ерөнхий сайдад улс төрийн дэмжлэг үзүүлнэ
2022-04-08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд жагсаж буй залуустай уулзаж, хэд хэдэн амлалтыг өглөө. Тэрбээр үнийн өсөлтийг барих арга хэмжээ авахаас гадна авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэхээ илэрхийлэв. Түүний залууст өгсөн амлалтын талаар улстөрчид байр сууриа илэрхийлж байна.

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Улсын хамгийн том хулгайчидтай хийх тэмцэлдээ Ерөнхий сайд залуучуудаасаа маш их хүч, дэмжлэг авлаа. Ерөнхийлөгч, дарга, гишүүн байсан эсэхээс үл хамааран хуулийн өмнө эрх тэгш шалгуулж хариуцлага тооцох шударга засаглалын төлөө тэмцэлд Ерөнхий сайдад улс төрийн дэмжлэг үзүүлнэ" хэмээн олон нийтийн сүлжээндээ бичжээ.

 

Мөн хотын дарга асан Э.Бат-Үүл "Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Нямбаатар нар ардчилсан орны Засгийн газар ямар байх ёстой үлгэр жишээг үзүүллээ! Эрхээ эдэлж байгаа манай залуус ч ямар соёлтой юм бэ? Монголын ардчиллын шинэ үе иржээ!" хэмээн жиргэсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин
Ed nar yu ch hiijgyi ym bn. Tsalin mongoo nem, ynee togtvorjuul geheer hotod mashin unahgyi geh ym. Temee geheer yamaa geed, bytehgyi ym bnaa
2022-04-10
С.Баатар:
Б.Энхбаяр гишүүн бүх асуудал дээр маш зөв мэдлэг мэдрэмжтэй дуугарч үг хэлдэг. Энэ Б.Энхбаяр гишүүн 50 хүн байхад их зөв зохицуулалттай хууль тогтоомжтой улс болно шүү.
2022-04-10
Иргэн:
Хоёр намд Оюун эрдэнэ Баттулга хоёр байхад Монгол болоод л явчихна. Харин Батүүл балай гай тарьсаар ирсэн түүхээрээ дахиж гай болохгүй далдын далд ороосой...
2022-04-10
Зөв
2022-04-09
Хашир хүн:
Батүүлээ, солигдмол үүл шиг битгий бай! Юунаас айж Оюунэрдэнэ нарыг ардчилалыг сэргээж байна гэж магтав, амьдралынхаа төлөө тэмцэж байгаа залуусыг хоосон үгээр хуурч цаг хожиж л байна, наадуул чинь. Жинхэнэ ардчилсан юм бол ийм байдалд оруулсандаа уучлал гуйж огцорсноо зарлах байсан юм. Энхбаяраа, залуусын шаардлагыг улс төрийн дэмжлэг гээд улс төр хийж жинхэнүүдийг нь биш улс төрийн өрсөлдөгчдөө дарж авах зэвсэг өглөө гэж байна уу? Коммунистууд яг л ингэдэг юм.
2022-04-08
Женко чинь АН-ын ямар олон гишүүдийн дэмжлэг аваа вээ,
2022-04-08
zochin:
xooe Batuulee zaluus ta naryg oroo tol l gej jagssan shuu dee icheech oroo tolooch
2022-04-08
Зочин:
Та нар Жонхуу сдаг хорихгүй бол үнэхээр чадахгүй шүү.Худлаа том том шаасан ллруудаа.Улсаараа Жонхуу сдаад дээрэлхүүлээд амьдраад байх уу
2022-04-08
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан, Амаржаргал мэтийн солиотой залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй адгууснууд болгон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан. Ардчиллыг магтан дуулагч Бат-Үүл бол ямар ч фашистаас илүү фашист.
2022-04-08
Худ данкан толгойт. Өөрийн чадлаараа ерөнхий сайд болоогүй. ухнасүх л өөрийнхөө завааруулсан юмыг цэвэрлүүлэх гэж хүсээр томилуулж үлдээсэн.
2022-04-08
Иргэн:
Монголын Эл Чапо Оюулзгана
2022-04-08