Дархлаажуулалтын IV тунгийн хамрагдалт 6.6 хувьтай байна
2022-04-09

 

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 6, II тунд 14, III тунд 73, IV тунд 55, нийт 148 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.8 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.6 хувь байна.

 

Зорилтот бүлгийн буюу 3039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.786 (77.4 хувь), 16-17 насны 27.094 (80 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Shuud.mn
Сонин хачин