Залуу бөхчүүдийн барилдаанд аймгийн харцага Д.Пүрэвдорж түрүүллээ
2022-04-11

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Самбо бөхийн Залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт, ОУХМ, Монгол улсын начин Шагдарын Зоригтын нэрэмжит АЦЦБ Залуу 256 барилдаанд Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн харцага Дамдинсүрэнгийн Пүрэвдорж түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат аймгийн хурц арслан Мөнхцэнгэлийн Амарсанаа үзүүрлэв.

 

 

Их шөвөгт Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Н.Намнансүрэн, Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн заан О.Түмэн нар шалгарлаа.

 

Дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Б.Сэр-Од, И.Мандах нар үлдэв.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Shuud.mn
Сонин хачин