Финланд, Швед улс НАТО-д элсэнэ
2022-04-11

Оросын түрэмгийлэл гарсны дараа Финланд, Швед улс энэ зун гэхэд НАТО-д элсэхээр төлөвлөж байна гэж Америкийн эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Таймс сонин мэдээлжээ. 

 

Энэ төлөвлөгөө хэрэгжвэл Финланд улс НАТО-ын гишүүн орнууд дундаас Оростой хамгийн урт зурвасаар хиллэдэг /1340 км/ орон болох юм.

 

Швед улс 200 гаруй жилийн туршид ямар ч цэргийн холбоонд элсэн ороогүй бол Финланд улс хүйтэн дайны үеэр ЗХУ-д найрсаг хандаж, төвийг сахисан байр суурь илэрхийлж байлаа. Харин Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш энэ хоёр оронд олон нийтийн байр суурь эрс өөрчлөгдөж, НАТО-д элсэхийг дэмжих болсон гэж Таймс бичжээ.

 

Үүнээс өмнө, Шведийн хэвлэлүүд энэ улс долдугаар сарын дунд үе гэхэд НАТО-д элсэх хүсэлтээ гаргаж, улмаар Мадридад болох хурлаар энэ хүсэлтийг долдугаар сарын эцэс гэхэд дэмжиж магадгүй талаар мэдээлж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Оросын Украйнд хийсэн түрэмгий дайн европын жижиг орнууд хүссэн ч хүсээгүй ч НАТО-гийн эвээлд орох шалтгаан болж байна даа.
2022-04-11
Боож үхэх гэж ийм үг хэлж байна уу? Амар амгалан,өөхөнд байгаа бөөр мэт байгаа,байршиьтайдаа баярлаж яв.
2022-04-11
гоё юм манайхыг ч авахгүй л байхдаа
2022-04-11
Боож үхэх гэж ийм үг хэлж байна уу? Амар амгалан,өөхөнд байгаа бөөр мэт байгаа,байршиьтайдаа баярлаж яв.