Б.Пүрэвдорж: Үнийн өсөлт цэвэр Засгийн газрын бодлогын алдаа
2022-04-11

 

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж байна.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

 

-Улс оронд амаргүй нөхцөл байдал үүсч байна. Ялангуяа эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Саяхан залуучууд талбай дээр жагсаал хийсэн. Үнэхээр бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар өсч байгаа. Энэ бүх зүйлд Ардчилсан намын бүлгээс удаа дараа УИХ-аар төсөв батлах үед бодлогын алдаа байна гэдгийг удаа дараа хэлж байсан. Энэ бол шууд эдийн засгийн бодлогын алдааны үр дүн гэж үзэж байгаа. Мэдээж гадаад нөхцөл байдал байсан. Бид УИХ, Засгийн газарт бүх эрх мэдлийг өгсөн. Одоо дахиад ямар эрх мэдэл УИХ-аас шаардаж байгааг ойлгохгүй юм. Монголбанк бол УИХ-ын үүрэг, чиглэл авч хариуцдаг байгууллага. Бид коронавирусийн халдвар дууслаа, коронавирусийн тухай хуулиа зогсоогооч гэж удаа дараа хэлж байсан.  УИХ ажлаа хиймээр байна.  

 

УИХ-д өргөн барьсан хуулийг үзлээ. Тодорхой хэмжээний төрийн төсвийн байгууллагууд хэмнэлт хийх ёстой гэдэгт санал нийлж байгаа. Шаардлагагүй хөрөнгө оруулалтыг царцаах ёстой. Шаардлагагүй урсгал зардлыг багасгах ёстой гэдгийг АН-ын бүлэг удаа дараа хэлж байсан. Гэхдээ нэг сэтгэл зовоож байгаа асуудал нь энэ хуулийг баталсан ч бид эдийн засгийн шокноосоо гарах асуудал ерөөсөө харагдахгүй байгаа. Бид орлогоо хэрхэн нэмэгдүүлэх гарц гаргалгаа харагдахгүй байна. Тодорхой зүйлсийг хэмнэнэ. Гэхдээ бид хэмнэснээрээ эдийн засгийн хүндрэлээс гарч чадахгүй. 

 

Эдийн засагч хүний хувьд хэлэхэд бид орлогодоо илүү санаа зовж, ажил хийх хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, ханш өссөн асуудал нь үр дүнгүй олон хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүн гарч байгаа юм.

 

...Бид өмнөх хөтөлбөрүүдийн алдаа оноо бүх зүйлийг  засаж  залруулахын төлөө ажиллана. Төсвийн тодотгол хийх ёстой. Монголбанк компаниудад үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр зээл олгоно. Үүнийг нууцлалд оруулна гэсэн. Энэ нь дахиад л Хөгжлийн банк шиг асуудал үүснэ. Тиймээс маш болгоомжтой хандах ёстой

 

...Нэг үгээр дүгнэж хэлбэл, бодлогын алдаагаа дахин давтах гээд байна. Хууль батлуулах ямар ч шаардлага байхгүй. Би УИХ-ын түүхэнд ийм хууль орж ирж байсныг санахгүй байна. Харин тодорхой хөтөлбөр оруулж ирээд баталж болно. Богино хугацаанд хийсэн болоод тэр үү их алдаатай байна. Эсэргүүцэж байна.

 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-Үнийн өсөлт, инфляц нь цэвэр Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл 2016 оноос ялангуяа коронавирусийн халдвар гарснаас хойш зах зээл рүү маш их хэмжээний мөнгө урссан.2016 оноос хойш нийт 11 их наяд төгрөгөөр зах зээлд байгаа бэлэн мөнгө нэмэгдсэн. Энэ тохиолдолд эрэлт нь нэмэгдэж, нийлүүлэлт нь хомстох зөрүүнд ханш, үнийн өсөлтийн асуудал гарч байна. Тиймээс бид маш яаралтайгаар хамгийн багадаа бодлогын хүүг 13 хувиар тогтоох ёстой. Зах зээлээс бэлэн мөнгө татах хэрэгтэй. Үүний хажуугаар Эрдэнэтийн ирээдүйн борлуулалтаас тодорхой хэмжээг, Оюутолгойгоос тодорхой хэмжээний мөнгийг нэг сарын дотор оруулж ирж, хажуугийн цохилт хийж,  ханшийн алдагдлыг хэвийн түвшинд аваачиж чадна. 

 

Засгийн газар 2016 оноос хойш нэг зүйлийг хийгээгүй. Эдийн засаг гайгүй байхад бонд гаргаад бондоороо өндөр хүүтэй бонд солих замаар хугацааг нь хойшлуулах арга хэмжээ авсангүй. Тиймээс валют хомстсон энэ үед бонд гаргах ажлыг хийх хэрэгтэй. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Та нар дут. Баасыг чинь цэвэрлэх гэж ядаж байна
2022-04-11
Irgen:
Delhii dayar hunsnii une uschee gej delhii dayaraa yrij helj bichij bhiim da
2022-04-11