Британийн тагнуулынхан оросуудын цэргийн гэмт хэргийн шинэ нотолгоог олсон гэв

Оросын цэргүүд Украины хойд нутгуудаас гарсны дараа тэдний үйлдсэн цэргийн гэмт хэргүүдийг нотлох баримтууд гарч ирсээр байна гэж Их Британийн Батлан хамгаалах яам мэдээлжээ. Батлан хамгаалах яам дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Британийн тагнуулын тайланг Твиттер хуудсандаа нийтэлсэн байна.
"Оросын цэргийн алба хаагчид Украины хойд нутгаас гарсны дараа ОХУ-ын цэргүүд үйлдсэн байж болзошгүй цэргийн гэмт хэргүүдийн нэмэлт нотолгоонууд олдсоор байна. Үүнд Украины энгийн иргэдийн булш хамаарна. Оросын цэргийн алба хаагчид бэлгийн хүчирхийлэл үйлдсэн талаарх ч мэдээлэл бий" хэмээн мэдээлэлд өгүүлжээ.
Энд дуулгахад, Украины олон хотод Оросын цэргүүд цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэж Украин мэдэгдэж, олон улсын зүгээс үүнийг буруутгаж, ОХУ-ыг олон улсын шүүхэд шилжүүлэх талаар яригдаж, хэргийг хараат бус байдлаар шалгахыг уриалж байгаа бол ОХУ үүнийг няцааж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ