Орос, Украины сөргөлдөөнөөс үүдэж дэлхий даяар хүнсний үнэ эрс өсжээ
2022-04-11

Орос, Украины сөргөлдөөний дүнд эрчим хүчний түүхий эдийн үнэ нэмэгдэж, нийлүүлэлт саатаж байгаа тул гуравдугаар сард дэлхийн хүнсний үнэ эрс өссөн гэж НҮБ мэдээлснийг Синхуа агентлаг дамжуулжээ. 

 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан тайланд тусгаснаар хүнсний үнийн индекс гуравдугаар сард 12,6 хувиар өсөж 159,3 -д хүрсэн байна. Энэ нь 1990 онд энэ төрлийн индекс нэвтрүүлснээс хойших хамгийн өндөр төвшин аж.

 

Сарын хугацаанд барааны таван бүлгийн үнийн индекс өссөн бол үр тариан үнэ 17,1 хувиар өсжээ. Орос, Украин улс улаан буудай болон үр тариан гол нийлүүлэгчид бөгөөд энэ хоёр орны хооронд сөргөлдөөн үүссэн нь үнэ нэмэгдэх гол хүчин зүйл нь болсон гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээлсэн байна.

 

Ургамлын тосны үнэ 23,2 хувиар нэмэгдсэн нь тээврийн зардал, Орос, Украины сөргөлдөөнөөс үүдэж экспорт буурсантай холбоотой гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин