Шанхайд хөл хориог хэсэгчлэн цуцална
2022-04-12

Коронавирусийн халдварын тохиолдлууд нэмэгдсэний улмаас 26 сая хүн амтай Шанхай хотыг бүхэлд нь хатуу хөл хорионд оруулсан нь Хятадад Ухань хотоос хойш өргөн цар хүрээтэй хөл хорио тавьсан анхны тохиолдол болж байлаа. Гуравдугаар сарын сүүлээр анхлан төлөвлөхдөө оршин суугчдыг цөөн хоногоор хөл хорионд оруулах байсан ч халдвар нэмэгдсэний улмаас 26 сая хүн амыг бүгдийг шинжилгээнд хамруулж дуусах хүртэл хөл хориог тодорхойгүй хугацаагаар сунгаж байсан юм.

 

Харин сүүлийн 14 хоногт Шанхайд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Тиймээс Шанхайн 7,5 мянган орон сууцны цогцолборыг хөл хорионоос гаргахаар болжээ. Эдгээр орон сууц байрлах дүүргүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж. Хөл хориог хэсэгчлэн сулласнаар оршин суугчид тодорхой нутаг дэвсгэрт зорчих боломжтой гэхдээ олон нийтийн газраар явахыг хоригложээ.

 

Шанхай хотын 2,5 мянган орон сууцны цогцолборыг "хяналтад" авч, оршин суугчдыг гэрийнхээ ойролцоо салхилахыг зөвшөөрсөн бол 7,6 мянган хорооллыг хаалттай хэвээр үлдээсэн байна. Эдгээр хорооллын оршин суугчид дахин долоо хоног хатуу хөл хорионд амьдарна гэж Жэнминь жибао мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин