Судлаач: Барууныхан хориг тавих замаар Путинийг түлхэн унагах зорилготой
2022-04-12

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" явуулах тушаал өгч, улмаар Оросын арми хөрш оронруугаа довтолсноос хойш дэлхийн улс орнууд ээлж дараалан эдийн засгийн хориг арга хэмжээ тавьж, энэ хоригуудаа чангатгасаар байгаа юм. ОХУ өдүүлсэн дайнаа зогсоох хүртэл барууны орнууд хориг арга хэмжээгээ цуцлахгүй хэмээн мэдэгдэж байгаа бол эдгээр хоригууд нь дайн зогсоохоос өөр зорилготой гэж Оросын улс төр судлаач үзэж байгаагаа илэрхийлжээ. 

 

Барууны бодлого нь Украинд байлдааны ажиллагаа зогсооход биш харин иргэдэд хориг арга хэмжээгээр дарамт учруулах замаар Оросын эрх баригчдыг түлхэн унагахад чиглэгдсэн гэж Оросын улс төрч судлаач Сергей Марков үзэж байгаа аж. 

 

"Барууны орнууд Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргүүдийг гаргахын төлөө биш харин Владимир Путинийг түлхэн унагахын төлөө л ажиллаж байгаа юм. Тиймээс тэд Оросын хүн ам ноцтой хохирол амсаасай гэж хүсэж байгаа. Энэ хоригийн улмаас манай амьдралын төвшин буурч, олон асуудал гарна шүү дээ" хэмээн Макров 360 телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

 

Түүнчлэн ОХУ-ын иргэдийг түгшүүр автуулах зорилгоор алан хядах ажиллагааны арга ч ашиглаж магадгүй гэж тэрбээр үзэж байгаа гэнэ. 

 

"Тэд Оросын нутаг дэвсгэр дээр алан хядах ажиллагаа үйлдээд, дараа нь өөрсдийгөө зөвтгөх гэж Орос улс иргэдээ хөнөөж байна гээд л зарлана" хэмээн улс төр судлаач үзэж байгаа аж.

 

Эргэн сануулахад, Орос, Украины сөргөлдөөн хоёрдугаар сарын 24-ний өдөр эхэлсэн. Үүнээс өмнө, хэдэн сарын туршид ОХУ Украины хил орчимд цэргийн хүчээ татан төвлөрүүлж, олон сар цэргийн сургуулилалт хийж байлаа. 2021 оны 10 дугаар сараас эхлээд л барууны хэвлэлүүдээр "ОХУ Украин руу халдах гэж байна" гэсэн мэдээлэл гарч байсан ч ОХУ тухай бүрт үүнийг үгүйсгэж, барууны тагнуулын мэдээллийг шоолж, "Орос улс нутаг дэвсгэр дээрээ цэргүүдээ чөлөөтэй шилжүүлэн байрлуулах эрхтэй" хэмээж байв.

 

Орос Украин руу халдахаар бэлтгэж байгаа талаарх мэдээлэл тасралтгүй гарч, Оросын тал үүнийг үгүйсгэсээр байсан ч энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Путин Украинаас салан тусгаарласан Луганск, Донецкийн бүгд найрамдах улсуудыг хүлээн зөвшөөрч, тэднээс ирүүлсэн хүсэлтийн дагуу  "тусгай цэргийн ажиллагаа" гэх нэрийн дор Украин руу халдсан юм. Украиныг цэрэггүйжүүлэх зэрэг хэд хэдэн зорилго бүхий энэ "ажиллагаа"-аар гагцхүү цэргийн объектуудыг устгана, энгийн иргэдэд хохирол учруулахгүй гэж Оросын тал мэдэгдэж байсан ч байлдаан эхэлсэн эхний өдрүүдээс л суурин газруудад цохилт өгч, энгийн иргэд олноор амиа алдсаар байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оросууд ялнаа! Бурхан оросуудад ухаантай, хүчирхэг Ерөнхийлөгч заяасан. АНУ, барууныхан Путинтэй шударгаар өрсөлдөж чадахгүй, шууд устгах л зорилго тавьж байна, тэд угаасаа л ийм л дээ
2022-04-14
ЯгТийм
2022-04-14
Тэнгэр мэдэж бгаа юманд санаа зовж яахын биздэээ..Оросууд ялна.
2022-04-13
odoo yahavdee tgd orj unshihguil baildaa
2022-04-13
Путин балалж бна:
Путин өөрөө тамтаггүй баян. Энгийн орос хүний амьдралаас аль эрт хол тасарсан. Орос орныг дампууруулаад элгээр нь хэвтүүлээд 20 гаруй жил боллоо. Одоо улам л баларна.
2022-04-13
Оросын дарамт дор сэхэж чадахгүй байж ,бөгсийг долоох ч дээ.
2022-04-12
Мөнхжаргал:
Гитлерт дуртай нөхөр байх нь
2022-04-12
Мөнхжаргал:
Гитлерт дуртай байх нь.
2022-04-12
мөнхжаргал:
Тийм шүү дээ.
2022-04-12
зочин:
Орос, Украины дайн нүдийг минь тодорхой хэмжээгээр нээлээ. Тэр юу гэвэл манай Монгол улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн газрууд (радио, телевиз, сонины газрууд) дан ганц англи хэлээр гарсан барууны тархи угаасан мэдээг орчуулан өдөр бүр мэдээлдэг юм байна. Өнөөгийн байдлаар Орос, Хятад хэл мэддэг хүн нэн ховордсон тул эдгээр орнуудын хэл болох орос, хятад хэл дээр гарсан мэдээг орчуулан мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чаддаггүй юм байна. Өөрөөр хэлвэл монголчууд хэт нэг талыг барьсан барууны тархи угаалтаар угаасаа жижигхэн тархиа өдөр бүр салам угаалгадаг юм байна. Новш гэж!!!
2022-04-12
odoo yahavdee tgd orj unshihguil baildaa
зочин:
АНУ 1945 онд Японы Нагасаки, Хиросима хотод атомын бөмбөг хаяж, 200 мянган хүнийг ганцхан хоромын дотор устгажээ. Мөн АНУ 1970-аад онд Вьетнамд хүнийг эгшин зуур хордуулан алах “Эйджент” хэмээх химийн зэвсэг хэрэглэн олон мянган вьетнамчуудыг химийн асар хүчтэй хороор хордуулан устгажээ. Одоо АНУ дэлхийн хүн амыг бөөнөөр өвчлүүлэн үхүүлэх коронавирус мэтийн биологийн (бактерлогийн) зэвсэг үйлдвэрлэх ажиллагааг дэлхий даяр эрчимжүүлж байна. Дэлхийг дангаараа жанжлах бодолтой дээрэмчин АНУ-аас болгоомжлогтун!!!
2022-04-12
зочин:
1921 онд навтархай хар гэрээс өөр сууцгүй, задгай тулганаас өөр зуухгүй, өөхөн дэнлүүнээс өөр гэрэлгүй, дан өмд цамцнаас өөр дотуур хувцасгүй, дээлнээс өөр хөнжилгүй, хэзээ ч усанд ордоггүй, оо савангийн талаар ямар ч ойлголтгүй, морин өртөөнөөс өөр тээврийн хэрэгсэлгүй, ламаас өөр эмчгүй, бараг 100 хувь бичиг үсэг мэддэггүй, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь яр тэмбүүнд баригдсан, сүм хийдийн барилгаас өөр барилгагүй, хот суурингүй, 1 км ч хар замгүй, ганц ч цахилгаан станцгүй, ганц ч үйлдвэрийн газаргүй, ганц ч уурхайгүй, 1 км ч төмөр замгүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөрийг огт мэддэггүй, ердөө 500 мянга орчим хүн амьтай, Хятад улсад харъяалагдсан, төв Азийн хамгийн хоцрогдсон сөнөл, мөхөл уруу явж байгаа Ар Монголыг АНУ, Англи, Герман, Хятад, Японы түрэмгийлэлээс хамгаалж, 19921-1990 онуудад хүн амь нь бичиг үсэгт 100 хувь тайлагдсан, соёлжсон, ёс суртахуунтай, боловсролтой, дэлхий ертөнцийг бага ч болов таньж мэдсэн, боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэр, эрчим хүч, уул уурхай, тээвэр, хөнгөн хүнсний үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарууд хөгжсөн, их дээд сургуулиудтай, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт мэтийн том хотуудтай, Эрдэнэт, Багануур, Шарын гол, Тавантолгой, Шивээ Овоо, Адуунчулуун зэрэг орчин үеийн томоохон уурхайнуудтай, 21 аймгийн төвтэй, 300 гаруй сум суурин газартай, олон улсын харилцаа хөгжсөн, 3 сая гаруй хүн амьтай, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, туурга тусгаар Монгол улсыг байгуулж өгсөн мөнхийн хойд хөрш агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах нь үүх түүхээ огт мэддэггүй ойд төөрсөн сармагчин лугаа, хүн чанараа гээсэн, орчин үеийн барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан хамгийн адгийн хүн-сүргийн шинж юм.
2022-04-12
ЯгТийм
зочин:
Дэлхийн хоёр их дайнд ялалт байгуулж, хүн төрөлхтөнийг Америк, Англи, Японы эзлэн түрэмгийлэгчид, фашист Германы яраглалаас аварсан Оросын ард түмний ач буян хэдэн зууны туршид, хэдэн мянган жилийн туршид арилахгүй ач буян юм. Оросын ард түмэн энэ ач буяныхаа үйлийн үрийг эдэлж ямагт мандан бадарч, ялалт байгуулсаар байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-04-12
Тэнгэр мэдэж бгаа юманд санаа зовж яахын биздэээ..Оросууд ялна.
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй улсууд билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын ард түмнийг Украины фашист алан хядагчидаас хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-04-12
зочин:
Агуу их Оросын ард түмэн, оросын мэргэжилтэнүүд төв азийн бүдүүлэг монголчуудыг XX зуунд эрдэм боловсролтой, соёлтой, ажиллагсаг, ёс зүйтэй, хариуцлага, сахилга баттай, хүнлэг, эх оронч сэтгэлгээтэй болгон өөд нь татсан. Харин Америкууд сүүлийн 30 жилд монголчуудыг эрдэм боловсролгүй, харанхуй, бүдүүлэг, соёлгүй, ёс зүйгүй, хариуцлагагүй, сахилга баттгүй, залхуу хойрго, өөрийн өчүүхэн утсан чинээ улаан амиа боддог, бэртэгчин, авилгалчин, хахуулчид, ар өврийн хаалга хэрэглэгчид, хэн нэг даргын цүнх баригчид, хэн нэг даргын бөгс долоогч, нам дагагсад болгон хувиргаж уруу татсан. Юу үнэн, энэ үнэн.
2022-04-12
цуст алуурчин Путин:
Өөрийн улсын иргэд маань Украйны иргэдээс долоон дор эрх чөлөөгүй амьдарч байгаа нь миний хорсолыг хүргэлээ
2022-04-12
зочин:
Угаасаа Путиныг зайлуулж байж л дайныг зогсооно ш дээ, Путиныг аль болох хурдан зайлуулна төдийн чинээ сайн, үгүй бол ичсэн хүн ална гэгчээр юм болно, аягүй бол цөмийн бөмбөг дэлбэлнэ ш дээ
2022-04-12
мөнхжаргал:
Тийм шүү дээ.
Өөрсдийн технологи
2022-04-12
Путлер ялна
2022-04-12
Мөнхжаргал:
Гитлерт дуртай нөхөр байх нь
Мөнхжаргал:
Гитлерт дуртай байх нь.
зочин:
Путины төлөөлөгч яг өөрийн аргаа хэрэглэж ярилцлага өгчээ. Путин ямар нэг юмыг гуйвуулахдаа тун чадамгай.Өөрөө фашист мөртлөө бусдыг фашист гэж зарладаг олон аргатай.
2022-04-12