Франц Оросын зургаан дипломатыг хөөнө

Францын Гадаад хэргийн яам тус улс дахь ОХУ-ын хэрэг түр хариуцан гүйцэтгэгчийг дуудан уулзаж, Оросын зургаан дипломатчийг персона нон грата хэмээн зарлаж байгаагаа мэдэгджээ.
"Дотоодын аюулгүй байдлын ерөнхий захиргаа удаан хугацаанд шалгасны эцэст манай улсын нутаг дэвсгэр дээр Оросоын тусгай албадын явуулж байсан нууц ажиллагааг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр илрүүлсэн" хэмээн Францын Гадаад хэргийн яамны сайт дээрх мэдэгдэлд онцолжээ.
Улмаар дипломат халхавчин дор тагнуулын ажиллагаа гүйцэтгэж байсан зургаан хүнийг персона нон грата хэмээн зарласан байна. Тэднийг ойрын хугацаанд Францын нутаг дэвсгэрээс гаргана гэж Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ