Мариуполь хотын дарга: Дайн эхэлснээс хойш 10 мянган энгийн иргэн амиа алдсан
2022-04-12

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" явуулах тушаал өгч, Оросын арми хөрш Украин руу довтолж эхэлсэн юм. Тухайн үед Владимир Путин мэдэгдэл хийхдээ гагцхүү цэрэггүйжүүлэх ажиллагаа явуулна, цэргийн объектуудад цохилт өгч, энгийн ард иргэдийг хохироохгүй гэж мэдэгдэж байсан ч Украины олон хот суурин сүйрч, энгийн иргэд амиа алдсаар байгааг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байгаа юм.

 

Оросын цэргүүдийн бүслэлтэд байгаа Мариуполь хотод гэхэд л 10 мянга гаруй хүн амиа алдсан гэнэ. Энэ талаар Мариуполь хотын дарга Вадим Бойчеко  Ассошейтед пресс агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. "Цогцоснууд гудамжаар нэг байгаа" хэмээн тэрбээр ярилцлагын үеэр өгүүлсэн байна.

 

Хотын дарга өөрөө Мариупольд байхгүй, түүний байгаа газрыг Ассошейтед пресс мэдээлээгүй аж. Түүний өгүүлснээр Мариуполь хотод 120 мянган оршин суугч хоол хүнс, ундны усны гачигдалд орсон хэвээр байгаа гэнэ. 

 

Бойченкогийн өгүүлснээр, оросууд гудамжнаас цогцоснуудыг цуглуулж, худалдааны төвийн хөргөгчүүдэд хадгалж байгаа гэх мэдээлэл авсан гэнэ. Түүнчлэн зөөврийн чандарлагч хотод нь ажиглагдсан талаар мөн Ассошейтед пресс агентлагт ярьжээ.

 

Энд дуулгахад, ОХУ-ын цэргүүд довтолж эхэлсэнээсээ хойш зургаа дахь өдрөө буюу гуравдугаар сарын нэгний өдөр Украины Донецк хотод байрлах Мариуполь хотыг бүсэлсэн. Энэ хотын оршин суугчид хоол хүнсгүй, ундны ус, цахилгаан эрчим хүчгүй сар гаруй хугацаанд амьдарч байгаа бөгөөд хотыг бүсэлсэн Оросын цэргүүд энгийн иргэдийг олноор нь хөнөөж байгаа талаарх мэдээлэл тасралтгүй гарсаар байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Hацист гэдэг чин газар нутгаа хамгаалж байгаа эрэгтэй эмэгтэй уkраинчууд. Oрос гэдэг чин Уkраин.. ,Уkраин гэдэг чин Oрос шүү дээ маанаг Mонгол мин дээ. Чамайг Oросын төлөө өмдөндөө шээс алдаж байгааг цаадуул чин тоохгүй ш дээ. Зүгээр л Mонголдоо монгол хүнээ хайрлаж эвтэй найртай ажил төрлөө хийгээд явсан чин дээр шүү..
2022-04-12
Зочин:
Худалаа мэдээлэл битгий тавь . Нацистууд жирийн иргэдээр хаалт хийчихээр орон байр сургууль цэцэрлэг эмнэлгийг.пуужингаар харваж байна. Оросууд харин тусламж маш их огч байгаа.
2022-04-12
зочин:
Hацист гэдэг чин газар нутгаа хамгаалж байгаа эрэгтэй эмэгтэй уkраинчууд. Oрос гэдэг чин Уkраин.. ,Уkраин гэдэг чин Oрос шүү дээ маанаг Mонгол мин дээ. Чамайг Oросын төлөө өмдөндөө шээс алдаж байгааг цаадуул чин тоохгүй ш дээ. Зүгээр л Mонголдоо монгол хүнээ хайрлаж эвтэй найртай ажил төрлөө хийгээд явсан чин дээр шүү..
иргэн:
хот дотор хот байрладаг юм уу
2022-04-12
Манай Путин ах газартай тэгшлээд цусан мөр татуулна
2022-04-12