Омикроны шинэ хувилбар илэрчээ
2022-04-12

Бельгид коронавирусийн халдварын омикрон штаммын шинэ хувилбар илэрсэн талаар NBC мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Бельгид илэрсэн ВА.4 хувилбарыг тус улсын Левений их сургуулийн вирус судлаачид тогтоосон байна. 

 

Коронавирусийн энэхүү хувилбар нь өмнө нь хэд хэдэн оронд бүртгэгдэж байсан, Брюсселийн эрдэмтэд энэ хувилбарыг судлаж амжсан байсан гэнэ. Эрдэмтдийн өгүүлснээр, вирус мутацид орох нь хэвийн үзэгдэл, тиймээс цаашид ч олон хувилбар гарах аж.

 

Мөн омикроны шинэ хувилбар илэрч байгаа нь коронавирусийн шинэ штамм илэрч байгаа шиг аймшигтай зүйл биш гэж эрдэмтэд мэдэгдсэн байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин