Британийн тагнуул: Ойрын хоногуудад Украины дорнод хэсэг дэх тулаан ширүүснэ
2022-04-12

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу халдсанаас хойш дэлхийн олон орны батлан хамгаалах болон тагнуулын байгууллагууд Украин дахь сөргөлдөөнийг анхааралтай ажиглан, зарим нь өдөр бүр энэ сөргөлдөөнтэй холбоотой илтгэл нийтэлж байгаа юм. Эдгээр байгууллагуудын нэг нь Их Британийн Батлан хамгаалах яам бөгөөд БХЯ ээлжит дүн шинжилгээгээ Твиттер хуудсандаа нийтэлжээ. 

 

Энэ удаагийн мэдээлэлд ойрын "хоёроос гурван долоо хоногт" Украины дорнод хэсэг дэх тулаан ширүүснэ хэмээн таамагласан байна. Оросын цэргүүд урьдын адил Донецк, Луганск орчмын байршилд төвлөрсөн хэвээр байгаагийн дээр Николаев, Херсонд тулаан үргэлжилж, Краматорск руу хийх довтолгоо сэргэж байгаа гэнэ. 

 

Мөн Украины дорнод хэсэг рүү илгээхээр Беларусиас Оросын цэргийг татах ажил үргэлжилж байгаа гэж Британийн Батлан хамгаалах яамны мэдээлэлд өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тун удахгүй Британи хэмээх улс байхгүй болно. Яг Украйны дараа.
2022-04-12
Мөнхжаргал:
Херсоныг Оросууд эзлэсэн гээгүй бил үү?
2022-04-12