Nokia компани Орос дахь үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа зарлалаа. Энэ талаарх мэдэгдлийг дөрөвдүгээр сарын 12-ны өдөр тус компанийн сайт дээр нийтэлжээ.
Мэдэгдэлд онцолсноор, Украинд явуулж буй Оросын "тусгай цэргийн ажиллагаа"-ны улмаас Финландын холбоо харилцааны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Nokia компани Орос дахь үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан байна. "Цаашид Орост ажиллах боломжгүй гэдэг нь ойлгомжтой боллоо. Бид Оросын зах зээлээс гарч байна" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.
Мөн энэ мэдэгдэлд, 2021 оны дүнгээр тус үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын хоёроос бага хувь нь Оросын зах зээлд оногдож байгааг онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |