Шанхайд үнэ нэмсэн худалдаачныг 1,7 мянган доллараар торгожээ
2022-04-12

Хятадын Шанхай хотод коронавирусийн халдварын тохиолдлууд нэмэгдсэний улмаас гуравдугаар сарын сүүлээр хатуу хөл хорио тогтоосон юм. Улмаар оршин суугчид гэрээсээ гарах боломжгүй болсон тул хүнсний бүтээгдэхүүнийг гагцхүү хүргэлтээр захиалж байв. Хүргэлтийн компаниуд эрэлт эрс нэмэгдсэн тул ачааллаа дийлэхгүй байсны дээр хүнс борлуулагчид үнээ нэмсэн тохиолдлууд ч гарчээ. 

 

Жэнминь жибао сонины мэдээлснээр, Шанхай хотын бизнес эрхлэгчийг ногооны үнэ хөөрөгдсөнд буруутган 1,7 мянган доллараар торгожээ. Тэрбээр 3 килограммаар савласан багц ногоо худалддаг байсан гэнэ. Борлуулалтын ажилд шалгалт хийхэд бизнес эрхлэгч 1720 захиалга авсанаас 200 захиалгад гурван кг хүрэхгүй буюу 1,75 кг ногоо нийлүүлж байсан нь тогтоогджээ. 

 

Энэ зөрчлийн талаар Шанхай хотын оршин суугч анх мэдээлснээр шалгалт хийсэн байна. Улмаар түүнийг 11 мянган юань (1,7 мянган доллар)-иар торгосон нь түүний хууль бусаар олсон орлогоос тав дахин өндөр торгууль аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ха ха:
Талх чихрийг торгооч
2022-04-13