БНХАУ: Украиныг тойрсон үйл явдал АНУ-ын дангаар ноёрхох санаархлыг илэрхийлж байна

Украиныг тойрсон үйл явдал нь АНУ дангаар ноёрхол, айлган сүрдүүлэлтийн замаар хөөцөлдөж байгаагийн илрэл болж байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лижянь мэдэгджээ.
Хятадад саяхан олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулахад хэрэглэгчдийн 90 орчим хувь нь АНУ Украины асуудлаар төдийлөн шударга бус хандахгүй байгаа, дангаар ноёрхох эрмэлзэлтэй гэж хариулсан байна. Энэ судалгаатай холбоотойгоор сэтгүүлчид тайлбар өгөхийг хүсэхэд Гадаад хэргийн яамны төлөөлөгч дээрх хариултыг өгчээ.
Жао Лижяний онцолсноор, Украины асуудал өнөөгийн нөхцөл байдалд хүрсэн учир шалтгаан нь тун тодорхой гэнэ. АНУ-ын тэргүүлдэг НАТО-ын үйлдэл Орос, Украины сөргөлдөөнийг аажмаар туйлд нь хүргэсэн хэмээн тэрбээр онцолжээ.
АНУ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд бодит алхам хийхийн оронд тасралтгүйгээр гал дээр тос нэмсээр байсан хэмээн БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдсэн байна. Мөн Хятадыг харлуулахын тулд хуурамч мэдээлэл тарааж, энхийн хэлэлцээнд дэмжлэг үзүүлэх Хятадын хариуцлагатай байр суурийг гуйвуулж, "Орос, Хятадыг нэгэн зэрэг дарах" гэсэн хүслээ биелүүлэхээр чармайж байна хэмээн Жао Лижянь АНУ-ыг буруутгасан байна.
Түүнчлэн, ардчилал, эрх чөлөө, хүний эрх нэрийн дор АНУ "өнгөт хувьсгал" өдөөж эсвэл бүс нутгийн сөргөлдөөн, бусад орнууд хоорондын байлдааны ажиллагаа үүсэх нөхцөл бий болгохын тулд төрөл бүрийн арга хэрэглэдэг хэмээн онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ