Макрон Украин, ОХУ-ын төрийн тэргүүнүүдтэй Украины асуудлаар дахин хэлэлцэнэ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нартай дахин утсаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа талаараа мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.
"Ойрын өдрүүдэд би Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нартай дахин утсаар хэлэлцэнэ" хэмээн Макрон мэдэгдсэн байна. Түүнчлэн сөргөлдөөнийг зохицуулахын тулд дээд зэргээр хүчин чармайлтаа гаргана хэмээн цохон тэмдэглэжээ.
Тэрбээр Европын улс төрчдийн дунд гарсан Киев рүү очдог "трэндийг дагахгүй" хэмээн өмнө нь мэдэгдсэн бөгөөд талуудтай утсаар хэлэлцээ хийн, энхийн хэлэлцээ байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоо онцолж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ