Мариупольд Украины 1000 гаруй цэрэг олзлогдсон

Украины Мариуполь хотод Украины зэвсэгт хүчний 1009 цэрэг Бүгд Найрамдах Донецк Ард Улсын цэргүүдэд бууж өгсөн гэнэ. Энэ талаар Донецкийн нутаг дэвсгэрийн хамгаалалтын штаб мэдээлжээ.
Оросын ВГТРК сувгийн мэдээлснээр, Мариупольд Украины мянга гаруй явган цэрэг бууж өгсөн гэнэ. Тэдний 300 нь шархадсан, 90 нь бие дааж явах чадваргүй болсон аж.
Оросын арми хоёрдугаар сарын 24-ний өдөр Путиний тушаалаар Украин руу халдаж эхэлсэнээс хойш удалгүй Мариуполь хотыг хэдэн талаас нь бүслэн авсан юм. Энэ хугацаанд хотын оршин суугчид дүрвэсэн ч өнөө хэр нь Мариуполь хотод олон мянган хүн хоол хүнс, ундны ус, эрчим хүчгүй амьдарсаар байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ