Литвийн Ерөнхийлөгч: Бид Путиний дайныг санхүүжүүлэхээ зогсоох ёстой
2022-04-14


Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ Украин руу халдан, байлдааны ажиллагаа эхэлснээс хойш Европын хэд хэдэн орны төрийн тэргүүн Украинд очин, Зеленскийтэй уулзсан юм. Энэ удаад Польш, Литва, Латви, Эстонийн төрийн тэргүүнүүд Владимир Зеленскийтэй биечлэн уулзаж, дэмжихээр Киевт очсон байна. 


Тэд Украины Ерөнхий сайд Денис Шмыгалийн хамтаар Оросын байлдааны ажиллагааны улмаас ихээхэн сүйдсэн,  Киевийн ойролцоох Бородянка хотод очжээ. Тэд уулзалтын дүнгээр хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Энэ хурлаас онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 


Литва улсын Ерөнхийлөгч Гитанас Науседа: Оросын газрын тос, хийг бүрэн хориглох хэрэгтэй 


"Өөр нэг чухал асуудал нь хориг арга хэмжээ юм. <...> Байгалийн хий, газрын тос худалдан авахад бүрэн хориг тавьж, Оросын бүх байгууллагын эсрэг хориг тавих ёстой. Дахин давтан хэлье, Оросын банкуудын эсрэг одоо л хориг тавих ёстой. Бид дахин нэг\, хоёр жил хүлээж чадахгүй. Украины ард түмэн шаналж байна, өдөр бүр эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмадууд амиа алдаж байна. Путиний дайныг санхүүжүүлэхээ зогсоох ёстой" 


Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда: "Энэ бол дайн биш, алан хядлага"

"Бид энэ дайны өөр нэг нүүр царайг олж харлаа. Ойлгох, хүлээн авах боломжгүй дүр төрхийг харлаа. Хаа сайгүй бөмбөгдүүлсэн, сүйдсэн байшингууд.<...> Би ийм дүр зураг, сүйдсэн балгасуудыг зурагтаар харж байсан, харин одоо өөрийн нүдээр харлаа. Гэсэн ч итгэхэд бэрх юм" хэмээн Анжей Дуда мэдэгджээ. 


Түүнчлэн өнөөгийн энэ дайныг хэзээ ч мартах, хүлээн зөвшөөрөх аргагүйг тэрбээр онцолсон байна. 


"Энэ бол дайн биш харин терроризм гэж би Ерөнхийлөгч Зеленский болон бусад ерөнхийлөгчид хэлж байсан. Хэн нэгэн онгоц илгээж, цэрэг орон сууцнуудыг бөмбөгдөж, энгийн ард иргэдийг хөнөөж байгаа бол энэ нь дайн биш. Энэ бол харгислал, балмад явдал, терроризм. Энэ бол Оросын түрэмгийллийн өөр нэг нүүр царай, энэ бол бид хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй дүр төрх" хэмээн Анжей Дуда мэдэгдсэн байна. 

 

Латви улсын Ерөнхийлөгч Эгилс Левитс: Шинэ олон улсын шүүх хэрэгтэй 


“Энэ түрэмгийллийн хэргүүдийг хянан шийдвэрлэхэд тусгай шүүх байгуулах шаардлагатай. Учир нь өнөөдрийн байдлаар, эдгээр гэмт хэргүүдийг шүүчих олон улсын шүүх алга. Украин бид бүгдийн өмнөөс тулалдаж байна. Украинд туслах нь бидний үүрэг. Бид бүхий л аргаар, тэр дундаа зэвсгээр туслах ёстой. Тэгсэн цагт Украин дайснаас өөрийгөө хамгаалж чадна. Сүүлийн хоёр сарын хугацаанд Латви улс энэ жилийн цэргийн зардлынхаа гуравны нэгийг Украинд үзүүлэх тусламжид зарцуулсан” хэмээн Эгилс Левитс хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 


Эстонийн Ерөнхийлөгч Алар Карис: Украинд аль болох их зэвсэг хэрэгтэй 


“Украиныг нэмэлт зэвсгээр дэмжихийг уриалж байна. Бид батлан хамгаалахынхаа төсвийн гуравны нэгийг Киевт тусламж болгон өгсөн" хэмээн Эстонийн Ерөнхийлөгч цохон тэмдэглэсэн байна. 


Энд дуулгахад, Украины хөрш орнуудын төрийн тэргүүнүүдийн энэ айлчлалд Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер оролцож магадгүй гэсэн мэдээлэл гарч байв. Гэсэн ч тэрбээр айлчлалын бүрэлдэхүүнд багтаагүй юм. 


Үүний шалтгааныг Штайнмайер тайлбарлахдаа “Польшийн Ерөнхийлөгч Дуда айлчлалд нэгдэхийг урьсан ч Киевийн талаас намайг энэ айлчлалд багтахыг таашаахгүй гэдгээ ойлгуулсан” хэмээж байв. 


Харин Зеленский түүнийг айлчлалд багтах хүсэлтэй байгаа талаар Киев олж мэдээгүй хэмээн мэдэгджээ. Украины олон улс төрч Штайнмайерыг канцлерын албан тушаалд байхдаа Оростой хэт ойрын холбоотой байсан гэж үздэг юм. Түүнийг Европ дахь Оросын газрын тос, хийн ашиг сонирхлыг бүхий л талаар лоббидож байсан гэж буруутгадаг бөгөөд үүнийхээ төлөө Штайнмайер саяхан уучлалт гуйж байлаа. 


Германы тал Ерөнхийлөгч нь Украиныг дэмжсэн байр суурьтай байгаа гэдгийг сануулдаг ч Украин Ерөнхийлөгч Штайнмайертай биш харин канцлер Олаф Шольцтай хамтран ажиллахыг чухалчилдаг юм. 


Эргэн сануулахад, дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүдээс хамгийн түрүүнд Украинд очсон хүн нь Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон бөгөөд тэрбээр өнгөрсөн долоо хоногт Киевт ажилласан. Түүний араас Австрийн канцлер Карл Нехаммеер Украинд очиж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тийм шүү
2022-08-06
Зочин:
Дайныг анх олон жилээр өдөөсөн улс нь Украйн шүү дээ. Орос улс бол бодлогоор ихээхэн хүлээцтэй хандаж байгаа.
2022-08-05
Зочин:
Тийм шүү
зочин:
анх.хүн.төрлөхтөнд.хэн.цөмийн.зэвсэг.хэрэглсэн.бэ7
2022-04-17
зочин:
эсрэгээрээ.энэ.дайныг.украйнууд.өдөөсөн
2022-04-17
нгш:
чи бидэн шиг нь өарсдийгөө хичээгээд төвийг сахиад чимээгүй шиг явж байсан нь дээрээ хөө юун ч сүрхий агуу ихсэг юм солиотой хүүр вэ
2022-04-15
зочин:
Монголын минь мөнхийн хөрш агуу их Хятад, ОХУ цэцэглэн хөгжих тусам дэлхийг ганцаараа мөнхөд жанжлах бодолтой хаа холын АНУ, Англи өмдөндөө улам их шээсээ савируулах юм.
2022-04-14
нгш:
чи бидэн шиг нь өарсдийгөө хичээгээд төвийг сахиад чимээгүй шиг явж байсан нь дээрээ хөө юун ч сүрхий агуу ихсэг юм солиотой хүүр вэ
зочин:
АНУ 1945 онд Японы Нагасаки, Хиросима хотод атомын бөмбөг хаяж, 200 мянган хүнийг ганцхан хоромын дотор устгажээ. Мөн АНУ 1970-аад онд Вьетнамд хүнийг эгшин зуур хордуулан алах “Эйджент” хэмээх химийн зэвсэг хэрэглэн олон мянган вьетнамчуудыг химийн асар хүчтэй хороор хордуулан устгажээ. Одоо АНУ дэлхийн хүн амыг бөөнөөр өвчлүүлэн үхүүлэх коронавирус мэтийн биологийн (бактерлогийн) зэвсэг үйлдвэрлэх ажиллагааг дэлхий даяр эрчимжүүлж байна. Дэлхийг дангаараа жанжлах бодолтой дээрэмчин АНУ-аас болгоомжлогтун!!!
2022-04-14
зочин:
Орос, Украины дайн нүдийг минь тодорхой хэмжээгээр нээлээ. Тэр юу гэвэл манай Монгол улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн газрууд (радио, телевиз, сонины газрууд) дан ганц англи хэлээр гарсан барууны тархи угаасан мэдээг орчуулан өдөр бүр мэдээлдэг юм байна. Өнөөгийн байдлаар Орос, Хятад хэл мэддэг хүн нэн ховордсон тул эдгээр орнуудын хэл болох орос, хятад хэл дээр гарсан мэдээг орчуулан мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чаддаггүй юм байна. Өөрөөр хэлвэл монголчууд хэт нэг талыг барьсан барууны тархи угаалтаар угаасаа жижигхэн тархиа өдөр бүр салам угаалгадаг юм байна. Новш гэж!!!
2022-04-14
зочин:
Америк, Африк, Австрали тивийн бүх улсуудын болон Ази тивийн Энэтхэг мэтийн томоохон улсуудын уугуул иргэдийг бүгдийг нь зэр зэвсгийн хүчээр алж хядан, хүйс тэмтэрч, үлдсэнийг нь хэдэн зууны туршид олзлон боолчилж, эдгээр улсуудын байгалийн баялагийг нь хэдэн зууны туршид хуу хаман тонон дээрэмдсэн Англи, Америк мэтийн барууны орнуудын нүгэл хэдэн зууны туршид , хэдэн мянган жилийн туршид хэзээ ч арилахгүй хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн нүгэлт гэмт хэрэг юм. Энэ нүгэл хэдэн үеэр ч арилахгүй бөгөөд Англи, Америк мэтийн барууны орнууд энэ нүглийнхээ үйлийн үрийг мөнхөд эдэлсээр байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-04-14
СО:
Эд нар АНУ Байдений бөгсийг "сайн долооё" гэдэг уралдаанд оролцогчид уу?
2022-04-14
Чадахгүй л дээ:
Ингэж худлаа хуцалдаж байхаар өөрсдөө дайн зарлаад Оростой тулалдаач...
2022-04-14
Сайхан юмаа:
Оросоос салаад Европтой нэгдэн ардчилсан, хөгжилтэй улс болцгоож
2022-04-14