COVID-19-ийн улмаас Хятадын импорт буурчээ
2022-04-14

Коронавирусийн халдварын улмаас авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын улмаас  Хятадын импорт буурсан талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гуравдугаар сард импорт өнгөрсөн онтой харьцуулахад 0,1 хувиар буурсан байна. Энэ нь 2020 оноос хойших хамгийн анхны буурсан үзүүлэлт аж. Харьцуулвал, 2020 оны эхний хоёр сард Хятадын импорт 15,5 хувиар өсөж байжээ.

 

Өнгөрсөн сард Хятадын түүхий газрын тосны импорт 14 хувиар буурч, байгалийн хийн импортын хэмжээ 2020 оны 10 дугаар сараас хойш хамгийн бага төвшинд очсон бол зэс худалдан авах хэмжээ 8,8 хувиар буурсан байна. Харин экспорт 14,7 хувиар өссөн байна.

 

Хятадад авч хэрэгжүүлж байгаа коронавирусийн халдвартай тэмцэх арга хэмжээнүүд ачаа хүлээн авах ажлыг саатуулж, дотоодын эрэлтийг сулруулсан тул импорт ийнхүү буурсан гэж шинжээчид үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин