Элчин сайд Д.Гансүх Словак Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
2022-04-14

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Словак Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Зузана Чапутовад Итгэмжлэх жуух бичгээ барив.

 

 

Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч З.Чапутовад уламжилж, Монгол, Словакийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

 

Ерөнхийлөгч З.Чапутова Элчин сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

 

Эх сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин