ОХУ-ын цэргүүд Украинд эмэгтэйчүүдийг хүчирхийлж байгааг эсэргүүцсэн арга хэмжээ болжээ

Эстонийн Таллин хотод байх ОХУ-ын Элчин сайдын яамны гадна эстони бүсгүйчүүд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулжээ. Тэд Оросын цэргүүд Украины хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлж байгаад анхаарал хандуулах зорилготой байсан гэж "Обозреватель" мэдээлсэн байна.
Эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид толгойдоо хар уут углан, хөл болон дотуур хувцас дээрээ улаан будаг асгасан байжээ.
"Оросын цэргүүд Украинд гэмгүй эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүчирхийлж, хөнөөж байна. Энэ дайныг дэмжиж байгаа хүмүүс цэргийн гэмт хэрэг, цочирдом харгислалыг дэмжиж байгаа хэрэг, тэд ч энэ хэргийн хамсаатан болж байгаа юм" хэмээн зохион байгуулагчид мэдэгджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Эстонийн нийслэл дэх Оросын ЭСЯ-ны гадаа 20 орчим эмэгтэй цугларсан байна.Орос Украинд үйлдэж буй гэмт хэрэгт анхаарал татах зорилготой эсэргүүцлийн арга хэмжээ гурав дахь өдрөө болж байгаа талаар Эстонийн ERR хэвлэл мэдээлжээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ