Чехийн дипломатууд Киевт эргэн ирлээ

img

Орос Украин руу халдах ажиллагаагаа эхлүүлсний дараахан дэлхийн олон орон Киевээс дипломатуудаа татсан юм. Ийм орнуудын нэг нь Чех улс байлаа. 

 

Харин Чехийн элчин сайдын яамны дипломатууд Киевт эргэн очсон байна. Энэ талаар Чехийн Гадаад хэргийн яам мэдээлжээ. Ийнхүү дипломатуудаа буцааж байгаа нь Украинд дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлэх олон алхмын ердөө нэг нь гэж Чехийн гадаад хэргийн яам онцолсон байна. 

 

Энд дуулгахад, Чех улс өнөөгийн нөхцөлд Киевийн талд бат зогсож байгаа улс орнуудын нэг юм. Энэ улс НАТО-ын орнуудаас хамгийн түрүүнд Украин руу танк нийлүүлж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
10-хан хүн амтай чехүүд оросоос айхгүй байна шүү
2022-04-14