АНУ-ын төрийн өндөр албан тушаалтан Украинд айлчилна
2022-04-14

Дэлхийн улс орнууд өнөөгийн нөхцөлд Украиныг дэмжиж байгаагаа төрөл бүрээр илэрхийлж, Европын зарим орны төрийн тэргүүнд дэмжлэгээ биечлэн илэрхийлэхээр Киевийг зорьсоор байна. Өмнө нь Британийн Ерөнхий сайд, Австрийн канцлер нар Киевт ажилласан бол лхагва гарагт Польш, Эстони, Латви, Литва улсын төрийн тэргүүнүүд хамтын айлчлал хийсэн юм. 

 

Харин энэ удаад АНУ-аас өндөр албан тушаалтныг Киев рүү илгээхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ нь Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн айлчлал болох бөгөөд Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хоёрын аль нэгийг нь илгээхээр хэлэлцэж байгаа гэж CNN агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын төлөөлөгч Киевт ажиллах асуудлыг дөнгөж хэлэлцэж эхэлж байгаа, эцсийн шийдвэр гарахад ихээхэн хол байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин