АНУ-ын Конгрессын гишүүд Тайваньд гэнэтийн айлчлал хийжээ
2022-04-15

Пүрэв гарагт АНУ-ын Конгрессын гишүүд Тайваньд гэнэтийн айлчлал хийжээ. Айлчлалын бүрэлдэхүүнийг Сенатын Олон улсын харилцааны хорооны дарга тэргүүлж байгаа аж. Энэ айлчлалын талаар өмнө нь мэдээлэл гараагүй гэж Жэнминь жибао сонин мэдээлжээ. 

 

Өмнө нь, Америкийн өндөр албан тушаалтан Тайвань аралд айлчлахаар төлөвлөж байх үед БНХАУ мэдэгдэл хийн, АНУ, Тайванийн хооронд аливаа албан харилцаа байх боломжгүй хэмээн анхааруулж байв. Ийм айлчлал нь "Нэг Хятад" зарчмыг зөрчиж, БНХАУ-ын тугсаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулж байгаа хэрэг хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижянь онцолж байлаа.

 

Энд дуулгахад, Бээжин Тайванийг БНХАУ-ын нэг муж, нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг хэмээн үздэг юм. 1949 онд Коммунист намтай иргэний дайнд орж, ялагдсан Гоминьданы намын засгийн газар энэ арал руу дүрвэсэн. 1970-аад он хүртэл Бүгд Найрамдах Хятад Улс бүх Хятадын хууль ёсны эрх баригчид тооцогддог байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин