ОХУ өнөөдрөөс наран цэцгийн тосны экспортоо хязгаарлаж байна
2022-04-15

ОХУ дотоодын зах зээлийг хамгаалах цогц арга хэмжээний хүрээнд Оросоос наран цэцгийн  тос экспортлоход квот тогтоохоор болжээ. Энэ хязгаарлалт дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үйлчлэх юм байна.

 

Регнум агентлагын мэдээлснээр, наран цэцгийн тос экспортлоход тавих квот наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх гэнэ. Ийнхүү наран цэцгийн тосны экспортод хязгаарлалт тавьсан нь дотоодод түүхийн эдийн өртөгт эергээр нөлөөлж, худалдан авах үнэ буурна гэж шинжээчид үзэж байгаа аж.

 

Энд дуулгахад, ОХУ дотоодын хүнсний хангамжийг тогтвортой байлгах үүднээс ОХУ-аас хуурай замын хилээр нэвтэрч буй иргэд элсэн чихэр, төрөл бүрийн будааг Монгол руу зөөвөрлөхийг хориглож байгаа юм. Үр будаа зөөвөрлөх хориг энэ оны зургадугаар сарын 30, харин элсэн чихэрт тавьсан хориг наймдугаар сарын 31-нийг хүртэл үйлчлэх аж. Түүнчлэн хилээр төрөл бүрийн ургамлын тос зөөхийг ч хориглосон. Хувийн хэрэгцээнд зориулан худалдан авсан энэ төрлийн бүтээгдэхүүн ч хоригт хамаарна гэдгийг Буриадын гаалийн газар анхааруулж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин