АНУ-ын Конгрессын хоёр гишүүн Киевт очжээ
2022-04-15

Дөрөвдүгээр сарын 14-ний үдэш АНУ-ын сенатч Стив Дэйнс болон Төлөөлөгчдийн танхимын гишүүн Виктория Шпартц нар Киевт очсон талаар "Нью-Йорк Таймс" мэдээлжээ. Энэ нь хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын арми Украин руу довтолсноос хойш Америкийн албаны этгээдүүд Украинд айлчилж буй анхны тохиолдол юм. 

 

Америкийн конгрессын гишүүд Киевийн ойролцоох суурингууд, Буча хот болон Бородянка сууринд очсон байна. Тэд цагдаагийнхныг дагалдуулан эдгээр хотуудаар оржээ.

 

Украинтай эв санаа нэг гэдгээ илэрхийлж, болж буй үйл явдлыг "өөрсдийн нүдээр харах" нь чухал байсан гэж Стив Дэйнс сэтгүүлчдэд ярьсан байна. Тэдний айлчлалыг Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко зоихион байгуулсан аж. Энэ айлчлалын дараа Америкийн хууль тогтоогчид Украинд нэмэлт зэвсэглэл олгохыг дэмжинэ гэж Украины тал найдаж байгаа гэнэ.

 

Стив Дэйнс болон Виктория Шпартц нар АНУ-ын Бүгд найрамдах намыг төлөөлдөг. Тэд урилга хүлээн авсныхаа маргааш өдөр нь ийнхүү Украинд очжээ. Шпарц Украин гаралтай, тэрбээр урилга хүлээн авахаасаа өмнө төрсөн нутаг руугаа албан бус айлчлал хийхээр төлөвлөж байсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин