Японд 110 мянган тахиа устгана
2022-04-15

Японы Аомори мужийн захиргаа 110 мянган тахиаг устгах шийдвэр гаргажээ. Энэ нь шувууны ханиад гарсантай холбоотой гэж Kyodo агентлаг мэдээлсэн байна. 

 

Өнгөрсөн оны намраас хойш улирлын шувууны ханиадны дэгдэлтийн улмаас Японд нийтдээ 450 мянга гаруй тахиа устгажээ.

 

Шувууны томуу гэдэг нь А хэв шинжийн вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ өвчин шувуунаас хүнд халддаггүй боловч эмгэгч штаммууд хүмүүст амьсгалын замын өвчин үүсгэсэн тохиолдлууд бүртгэгдсэн байдаг. Ихэнх тохиолдолд хүмүүс халдвартай гэрийн тэжээмэл шувуу эсвэл тэдгээрийн сангасаар бохирдсон эд зүйлд хүрснээр халдвар авсан байдаг аж. Түүнчлэн вирус мутацид орж, хүнээс хүнд халдварлаж болзошгүй гэсэн таамаглал байдаг юм. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин