Франц Украинд гал сөнөөх, түргэн тусламжийн машин өгнө
2022-04-15

Франц улс Украинд гал сөнөөх, түргэн тусламжийн машин болон аврагчдад зориулсан тоног төхөөрөмж өгөхөөр болжээ. Энэ талаар Эммануэль Макрон Владимир Зеленскийтэй утсаар ярьсныхаа дараа мэдэгджээ. 

 

"Украиныг дэмжих үүднээс манай гал сөнөөгчид болон аврагчид маргааш гал сөнөөх болон түргэн тусламжийн 24 машин, 50 тонн аврах тоног төхөөрөмжийг Украинд хүргэнэ. Энэ нь дөрөвдүгээр сард үзүүлж буй тусламжийн хоёр дахь хэсэг" хэмээн Макрон Твиттер хуудсандаа бичжээ.

 

Түүний өгүүлснээр, дайн эхэлснээс хойших 50 хоногийн хугацаанд Франц улс Украинд нийтдээ 100 сая гаруй еврогийн цэргийн техникийн тусламж нийлүүлсэн байна.

 

"Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Украинд аймшиг эхэлсний 50 дахь өдөр тохиож байна. Европын зүрхэнд 50 хоног дайн үргэлжилж байна. Би дөнгөж сая Владимир Зеленский Ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа энэхүү сөргөлдөөнд цэг тавих тал дээр шийдэмгий байгаа мөн Украинтай эв санаа нэг байгаагаа илэрхийлсэн" хэмээн Макрон мэдэгджээ.

 

Зеленский Макронтай ярилцсан талаараа мөн мэдээлсэн бөгөөд Францаас асар их тусламж дэмжлэг ирж байгааг үнэлж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
эмгэний салтааны баньд:
Эмгэний салтаны баньд хөөрүү ац
2022-04-16