Оростой холбоотой нэр бүхий Киевийн гудамж, талбайн нэрийг өөрчилнө
2022-04-15

Киевийн эрх баригчид Оростой холбоотой нэртэй хотын объектуудын нэрийг өөрчлөхөөр болжээ. Энэ талаар Киев хотын дарга Виталий Кличко мэдэгдсэнийг ВВС дамжуулсан байна. Кличкогийн өгүүлснээр, өмнө нь "Киев, Москвагийн найрамдал" нэртэй байсан талбайг "Мариуполийн баатруудын талбай" болгон өөрчлөхөөр эхний ээлжинд шийджээ.

 

"Эзлэн түрэмгийлэгчтэй холбоотой нэр бүхий гудамж, объект Киедт олон бий. Тэдгээрийг өөрчлөн нэрлэх нь нэн чухал. Тиймээс бид гудамж, метро, өргөн чөлөө болон бусад газруудыг нэрлэх өөр шинэ нэр боловсруулж байна" хэмээн Кличко өгүүлжээ.

 

Харин Орост, Украин руу халдахаас ч өмнө, хоёр орны хоорондын харилцаа хурцадсан үед Киевийн галт тэрэгний буудлын нэрийг өөрчлөх асуудал хөндөгдөж байлаа. Тухайлбал 2019 онд Оросын Төрийн Думын гишүүн Василий Власов энэ галт тэрэгний буудлыг "Брянский" гэсэн түүхэн нэрээр нь нэрлэх санал гаргаж байв. Энэ буудал 1917-1934 оны хооронд ийм нэртэй байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин