Дархлаажуулалтын IV тунгийн хамрагдалт 6.8 хувь байна
2022-04-16

 

Өчигдөр  нийслэлийн хэмжээнд I тунд 9, II тунд 11, III тунд 75, IV тунд 70, нийт 165 иргэнийг дархлаажууллаа.


Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.9 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.793 (77.4 хувь), 16-17 насны 27.095 (80 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин