НҮБ: Украины хямралаас үүдэж дэлхийн 1,7 тэрбум хүн ядууралд нэрвэгдэж болзошгүй
2022-04-18

Украины хямрал дэлхийн 1,7 тэрбум хүнийг ядуурал, өлсгөлөнд нэрвэгдүүлж болзошгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдсэн байна. Тэрбээр Украин руу халдсан Оросын үйлдлийг хөгжиж буй орнууд руу чиглэсэн "чимээгүй халдлага" хэмээн нэрлэжээ. 

 

"Дэлхийн 1,7 тэрбум хүн буюу хүн төрөлхтний тавны нэг нь сүүлийн жилүүдэд огт тохиож байгаагүй ядуурал, өлсөглөнд нэрвэгдэж болзошгүй" хэмээн Антониу Гутерриш Чехийн хэвлэлд мэдэгдсэн байна. Түүнчлэн Украины хямралаас боллж хүн амын хамгийн ядуу буурай хэсэг хохирно, үүнийг шийдэх ганц л арга нь энх тайван тогтоох явдал гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцолжээ. 

 

Дэлхий дахиныг хамарсан хүнсний хямралаас зайлсхийх үүднээс нээлттэй зах зээлийг дэмжих, нөөц хуримтлуулахгүй байх, экспортод хэт их хязгаарлалт тавихгүй байх түүнчлэн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй орнуудад хүнс нийлүүлэхийг НҮБ дэлхийн улс орнуудад хандан уриалж байгаа гэнэ. Түүнчлэн чинээлэг орнууд буурай орнуудад санхүүгээр туслах ёстой, ийм тусламж нь хямралыг давахад тусална гэж Антониу Гутерриш үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин