Харьков хотод Георгийн Жуковын хөшөөг буулгажээ

Харьков хотод дөрөвдүгээр сарын 17-ны өглөө Георгий Жуковын хөшөөг буулгажээ. Энэ талаар Украины УНИАН агентлаг мэдээлсэн байна.
"Үйл явдал хормын төдийд болоод өнгөрсөн. 11.00 цагийн орчимд цэргүүд хоёр машинтай ирээд, хөшөөг буулгаж хаашаа ч юм аваад явсан. Одоо бид болсон явдлыг тодруулахаар ажиллаж байна" хэмээн Харьков хотын Немышлянский дүүргийн дарга Татьяна Топчий мэдэгджээ.
Хөшөөг чухам хэн буулгасан нь тодорхогүй байсан бол ням гарагийн орой гарсан мэдээллээр Украины Батлан хамгаалах яамны бүрэлдэхүүнд багтдаг Кракен тусгай хэсгийнхэн хөшөөг буулгасан гэж тус хэсгийн тэргүүнүүдийн нэг Константин Немичов мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ