"Москва" хөлөг онгоцон дээр 40 орчим хүн амиа алдсан гэв
2022-04-18

Хар тэнгист байсан Оросын Хар тэнгисийн флотын "Москва" байлдааны хөлөг онгоцыг Украины талаас пуужингаас харвасан гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт гарч байлаа. ОХУ үүнийг хөлөг онгоц дээр зэвсэг дэлбэрсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байв. 

 

Улмаар энэ "Москва" байлдааны хөлөг онгоцыг бааз руу чирэх үед тэнцвэрээ алдаж, живсэн, экипажийн бүрэлдэхүүнийг бусад хөлөг онгоцууд руу нүүлгэн шилжүүлсэн хэмээн Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэж байв. Хөлөг онгоц эвдрэх үед хохирол гарсан талаар ОХУ-ын БХЯ огт мэдээлээгүй юм. Харин хөлөг онгоц дээр дэлбэрэлт болох үед олон хүн амиа алдаж, шархадсан гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэлжээ.

 

"Москва" хөлөг онгоцны экипажийн бүрэлдэхүүнд багтаж байсан, хугацаат цэргийн алба хаагчийн ээжийн өгүүлснээр хөлөг дээр 40 орчим хүн амиа алдсан, олон хүн гар хөл нь тайрагдсан байсан гэнэ. Энэ талаар "Novaya Gazeta Europe" мэдээлжээ.Энэ цэрэг дэлбэрэлтийн үед амьд гарч, хөлөг онгоц живсний маргааш буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр ээжтэйгээ холбоо барьсан гэнэ. 

 

"Хөлөг онгоцыг Украины талаас, хуурай газраас буудсан гэж хүү хэлсэн. Гал зүгээр ч нэг тэгээд гарчихгүй шүү дээ. Амиа алдсан, шархадсан, сураггүй алга болсон хүмүүс бий. Хүү минь аймшигтай явдал харсан болохоор уйлж байсан. Бүгд амьд гараагүй нь тодорхой. Тэд "Нептун" пуужин хөлөг онгоцыг оносны дараа галыг унтраах гэж бүхий л чадлаараа үзсэн байсан. Ойролцоогоор 40 хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан" хэмээн хугацаат цэргийн алба хаагчийн ээж эх сурвалжид өгүүлсэн байна.

 

Эргэн сануулахад, дөрөвдүгээр сарын 13-ны үдэш Украины тал хөлөг онгоц эсэргүүцэх "Нептун" пуужингаар ОХУ-ын Хар тэнгисийн флотын "Москва" пуужингийн хөлөг онгоцыг харвасан гэх мэдээлэл гарч байлаа. Харин Оросын тал үүнийг "хөлөг онгоц дээр дэвсэг дэлбэрсэн" хэмээн тайлбарлаж байв. Удалгүй "Москва" хөлөг онгоцыг бааз руу нь чирэх үед онгоц живсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ ээж одоо цэргийн нууц задруулсан хэргээр 15 жил... янн гээд л авлаа.
2022-04-18
Хуй руугаа одсон, хөөрхий
2022-04-18