Хөл хорионы улмаас Хятадын ДНБ буурна
2022-04-18

Хятадад коронавирусийн халдварын тохиолдлыг огт гаргахгүй байх бодлого баримталж байгаагийн улмаас олон сая хүн амтай хотод цөөн тоогоор халдвар илэрсэн ч хэсэгчилсэн болон бүрэн хөл хорио тавьж байгаа юм. Улмаар дөрөвдүгээр сард ч үргэлжилсэн энэ хөл хорионы улмас Хятадын ДНБ гурван хувиар буурч болзошгүй гэнэ. Ийм таамаглалыг Хонконгийн Хятадын их сургуулийн профессор Майкл Сун тооцооллын тусгай загвар ашиглан гаргажээ. 

 

Тэрбээр 2019-2022 онуудад бүртгэгдсэн, Хятадын 315 хотын ачааны машинуудын хөдөлгөөнийг шинжилсэн байна. Судалгаанаас харахад, хөл хорионы улмаас Шанхай хот руу орох ачаа тээвэр болон энэ хотын орлого 54 хувиар буурахаар байгаа гэнэ. Хятадын нийт ачаа тээвэрлэлтийн 74 хувь нь авто тээврээр гүйцэтгэдэг бөгөөд хөл хорио тавьснаар Хятадын эдийн засагт ноцтой хохирол учруулна гэж эрдэмтэн үзжээ. 

 

Эрдэмтний таамагласнаар, БНХАУ-ын Бээжин, Шанхай, Шэньжэнт болон Гуанжоу гэсэн дөрвөн том хот хөл хорионд орвол Хятадын ДНБ 8,6 хувиар буурах гэнэ. Харьцуулвал, 2020 онд коронавирусийн цар тахлын оргил үед Хятадын ДНБ 6,8 хувиар буурч байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хэт олон хүнтэй болохоор өөр арга алга. Олон хүн өвчилбөл эмч домч эм тан эмнэлэг сувилал хүрэлцэхгүй баларна. Монголчууд бас хоригдсон байх даа
2022-04-18