Global Times: АНУ өөрт нь ашигтай тул Украины сөргөлдөөнийг сунжруулж байна

АНУ өөрт нь ашигтай тул Украины сөргөлдөөнийг удаан үргэлжлүүлэх сонирхолтой байгаа гэж Хятадын төрийн хэвлэл болох Глобал Таймс бичжээ. Энэ нийтлэлд "Вашингтоны бараг бүхий л үйлдэл нь сөргөлдөөнийг сунжруулж, үүний тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилж байгаа" хэмээн бичсэн байна.
АНУ Украинд болж буй үйл явдлыг зэвсэг үйлдвэрлэгчдийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн, геополитикийн үр ашиг хүртэхээр ашиглаж байна хэмээн Глобал таймс бичсэн байна. "АНУ зэвсэг нийлүүлснээр зэвсэг үйлдвэрлэгчдийнх нь хувьцаа тасралтгүй өсөж байгаа" хэмээн Хятадын хэвлэлд бичжээ.
Энд дуулгахад, АНУ Украинд үзүүлэх ээлжит цэргийн тусламжийнхаа хүрээнд 11 нисдэг тэрэг, 18 их буу, 300 дрон нийлүүлэхээр болсон юм. Энэ тусламжийн багцыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баталжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ