Архидан согтуурсан үедээ хүний амь нас хөнөөсөн ноцтой хэргүүд гарлаа
2022-04-19

 

Цагдаагийн байгууллагад энэ сарын 18-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт 47 настай эмэгтэй Д нь гэрийнхээ гадаа хоолой хэсэгтэй зүсэгдсэн шархтай нас барсан байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн газрын бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад хохирогчийн нөхрийн хамаатан болох 38 настай, эрэгтэй М гэгч эмэгтэйн амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтаж, эзэнгүй айлын байранд өөрийгөө хэвлийн тус газраа гурван удаа хутгалсан шархтай байхад нь дайчлан баривчилж, шалгалтын ажиллагааг хийж байна.

 

Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 04-р сарын 18-ны 03:44-д авч тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 36 настай, эрэгтэй Ж-г хамт архидан согтуурсан 36 настай, эрэгтэй Ч нь хайчаар дүрж, амь насыг нь хохироосон хэргийг шуурхай илрүүлэн шалгаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Hairan ami.
2022-04-19