Мариуполь хотын дарга: Оросын нутаг руу 40 мянган хүнийг хүчээр илгээсэн
2022-04-19

Оросын арми Украины Мариуполь хотыг бүслээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Оросын тал украинчуудыг хүчээр Орос руу илгээсэн талаарх мэдээлэл нэг бус удаа гарч байв. Ийм мэдээллийг хотын дарга дахин баталжээ. 

 

Тодруулбал, Мариуполь хотоос 40 мянга орчим хүнийг Орос болон Оросын хяналтад орсон Украины нутаг дэвсгэрүүд рүү хүчээр нүүлгэн шилжүүлсэн гэж Мариуполь хотын дарга Вадим Бойченко мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулсан байна. Түүний өгүүлснээр, орон нутгийн бүртгэлийн тусламжтайгаар хичнээн хүнийг Орос руу хүчээр нүүлгэн шилжүүлснийг тогтоож чадсан гэнэ. 

 

Харин Оросын тал ийнхүү иргэдийг хүчээр нүүлгэж байгаа талаарх мэдээллийг няцааж байгаа юм. Оросын цэргүүд украинчуудыг хүчээр нүүлгэж байгаа талаарх мэдээлэл дайн эхэлсэн цагаас хойш л гарсан бөгөөд гуравдугаар сарын сүүлээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө украинчуудыг хүчээр нүүлгэж байгаа нь "хүн барьцаалсан хэрэг" хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Дандаа худлаа мэдээ тавих юмаа
2022-04-19
Канцлагерьт хорио юу
2022-04-19