Шанхайн далайн боомтод 809 хөлөг онгоцны бөөгнөрөл үүсээд байна
2022-04-19

Дэлхий дахинд коронавирусийн цар тахал тархаж улс орнууд хилийн хориг тогтоосноос үүдэн ачаа, тээврийн бөөгнөрөл үүссэн. Үүний жишээ нь далайн боомтуудад хөлөг онгоцнууд ачаа буулгахаар хүлээгдэж байна. Тодруулбал,  БНХАУ-ын Шанхай хотод коронавирусийн халдварын тохиолдол ихэсч, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар далайн боомт дээр  809 хөлөг онгоц зогсож байна. Одоогийн байдлаар тус боомтод  1962 хөлөг онгоц зогсохоор хүлээгдэж байгаа  юм. Шанхай далайн боомт руу 421 хөлөг онгоц ачаа ачих, буулгах Port call хийхээр төлөвлөж байгаа аж. 

 

Түүнчлэн шанхай далайн боомт дээр зогсож байгаа хөлөг онгоцнуудын 70 хувийг ачааны, 10 хувийг чингэлэг тээврийн, 3 хувийг танкер, мөн 3 хувийг загас агнуурын, 1 хувийг задгай ачааны төрлийн онгоцнууд эзэлж байна. 

 

      Ногоон өнгөөр ачааны хөлөг онгоцнууд нь:

 

  • Ерөнхий ачааны хөлөг онгоц

  • Задгай ачааны хөлөг онгоц

  • Чингэлэг тээврийн хөлөг онгоц

  • Ro-Ro тээврийн хэрэгсэл тээвэрлэх хөлөг онгоц

  • Хүнд даацын тээвэрлэгч хөлөг онгоц

  • Дотоодын ачааны тээвэрлэгч хөлөг онгоц

  • Тусгай ачааны тээвэрлэгч хөлөг онгоц

  • Бусад ачааны тээвэрлэгч хөлөг онгоц зэрэг хөлөг онгоцнууд багтаж байна.

 

Улаан өнгөөр Танкер хөлөг онгоцнууд нь:

 

  • Газрын тосны бүтээгдэхүүн танкер хөлөг онгоц

  • Түүхий нефтийн танкер хөлөг онгоц

  • Газрын тос/химийн танкер хөлөг онгоц

  • Химийн бүтээгдэхүүн тээвэрлэгч танкер хөлөг онгоц

  • LPG танкер хөлөг онгоц

  • LNG танкер хөлөг онгоц

  • Тусгай танкер хөлөг онгоц

  • Бусад танкер хөлөг онгоц зэрэг танкер хөлөг онгоцнууд багтаж байна. Харин улбар шар өнгөөр загас агнуурын хөлөг онгоцнууд нь загас агнуурын хөлөг онгоц, загас тээвэрлэгч, тусгай загас агнуурын хөлөг онгоц, бусад загас агнуурын хөлөг онгоцнууд багтаж байна.

Зураг 2: Шанхай далайн боомт дээр ачаа ачих, буулгах хөлөг онгоцны хэмжээ(Port call), төрлөөр
Эх сурвалж:
 www.marinetraffic.com

 

Сүүлийн 14 хоногийн хугацаанд өдөрт 526-1383 хөлөг онгоц зогссон байна. 2022 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хөлөг онгоцны төрлүүдийг харвал задгай ачааны хөлөг онгоц 817, чингэлэг тээврийн хөлөг онгоц-15, Ro/Ro-1, шингэн задгай ачааны хөлөг онгоц 87, загас агнуур 50, LPG танкер хөлөг онгоц 4, туслах хөлөг онгоц 35,  зорчигч 16  бусад 190  төрлийн хөлөг онгоцнууд зогссон байна.  

 

Эх сурвалж: ЗТХЯ

Shuud.mn
Сонин хачин
Далай шиг
2022-04-20