АНУ Украин руу цэрэг илгээхгүй
2022-04-19

Орос, Украины сөргөлдөөн эхэлсний дараа АНУ Украин руу цэрэг илгээхгүй, Оростой дайтах хүсэлгүй гэж удаа дараа мэдэгдэж байв. Энэ удаад ч байр суурь өөрчлөгдөөгүй талаар Цагаан ордны төлөөлөгч Жен Псаки мэдэгджээ. 

 

"Ерөнхийлөгч Оростой дайтахаар цэрэг илгээх төлөвлөгөөгүй байгаа. Ийм дайн манай үндэсний аюулгүй байдал болон иргэдийн ашиг сонирхолтой зөрчилдөнө" хэмээн Жен Псаки мэдэгджээ. 

 

Үүнээс өмнө, АНУ Украины нутаг руу цэрэг илгээх хувилбарыг авч үзэхийг АНУ-ын нэгэн сенатч гаргасан талаарх мэдээлэл хэвлэлээр гарч байв. Энэ салбартай холбоотойгоор Цагаан ордон дээрх тайлбарыг өгсөн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин