"Москва" хөлөг сүйрсний дараа цэргүүдийн эцэг эх хөвгүүдээ олж чадахгүй байна
2022-04-19

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын "Москва" хөлөг онгоц живсэн. Украины тал энэ хөлөг онгоцыг "Нептун" пуужингаар харвасан гэж мэдээлсэн бол Оросын тал үүнийг няцааж, "хөлөг дээр зэвсэг дэлбэрсэн" хэмээн тайлбарлаж байв. Энэ ослын дараа Москва хөлөг онгоцыг боомт руу чирэх үед онгоц живсэн бөгөөд экипажийнхныг бүгдийг нь нүүлгэн шилжүүлсэн гэж ОХУ-ын БХЯ мэдэгдэж байлаа. Гэсэн ч үнэн хэрэгтээ экипажийнхныг бүгдийг нь аварч чадаагүй, олон хүн амиа алдсаныг ОХУ нуун дарагдуулж байгаа талаарх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гарсаар байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Крымийн оршин суугч Юлия Цывовагийн 19 настай хүү тэнгисийн цэрэгт хугацаат цэргийн алба хааж байгаад "Москва" хөлөг онгоц сүйрсний дараа ор сураггүй алга болсон гэж сэтгүүлчдэд ярьжээ. Түүний өгүүлснээр, цэргийн холбогдох албан тушаалтнууд Цывовагийн хүү байлдааны ажиллагаа явагдсан газарт байх боломжгүй гэсэн хариу өгсөн гэнэ. 

 

"Хөлөг онгоц дээр хугацаат цэргийн алба хаагчид байх боломжгүй. "Тэд хаа нэгтээ хуваарилагдсан байх, санаа битгий зов, хөлөг дээр байсан байж таарахгүй" гэж хэлцгээсэн" хэмээн Цывова ВВС агентлагийн сэтгүүлчдэд ярьсан байна. 

 

Түүний өгүүлснээр, тэрбээр өөр эцэг эхчүүдийн хамтаар хөвгүүдийнхээ сургийг гаргахын тулд Севастополь руу явсан гэнэ. Сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад олон арван хүн байгаа гэж Цывова ярьжээ.

 

"Тэд цэргийн сургуулилалтад явсан бололтой байсан. Бүтэн сар өнгөрлөө, ямар ч сураг ажиггүй. Гэтэл гэнэт л тэд Украинд очсон, Змеиный арлыг эзлэсэн болж таарах нь тэр. Би гуравдугаар сард хүүтэйгээ яриад, яаж тийшээ явсан юм гэхэд хүү "мэдэхгүй" гэж хариулсан" хэмээн Цывова өгүүлжээ.

 

Энэ тохиолдлоос гадна, Свердловск мужийн Сысерт хотын уугуул, 20 настай хугацаат цэргийн алба хаагч Никита Сыромясов сураггүй болсон талаар дөрөвдүгээр сарын 18-ны өдөр түүний ээж мэдээлсэн байна. Тэрбээр хүүгээсээ сураг дуулалгүй хэдэн өдөр болсон хэмээн ярьжээ. "Москва" хөлөг онгоц дээр алба хааж байсан өөр нэг хугацаат цэргийн алба хаагч сураггүй болсон талаар "Агентство" хэвлэл цэргийн ээж Ульяна Тарасовагаас авсан эх сурвалжтайгаар мэдээлсэн байна.

 

Өөр хэвлэлүүд ч хөвгүүд нь сураггүй болсон эцэг эхчүүдээс мэдээлэл аван, Москва хөлөг онгоцны сүйрлийн дараа хугацаат цэргийн алба хаагчид сураггүй болсон талаар мэдээлсээр байгаа юм. Түүнчлэн, дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Оросоын олон нийтийн сүлжээ болох "ВКонтакте" -ийн хэрэглэгч Дмитрий Шкребец хүү нь хөлөг онгоцны сүйрлийн дараа ор сураггүй болсонд тооцогдож байгаа хэмээн бичсэний дээр ОХУ-ын Батлан хамгаалах яамыг худал мэдээлэл тарааж байгаад буруутгажээ.

 

Оросын "Медуза" хэвлэл Хар тэнгисийн флотын командлалд ойр эх сурвалжаас авсан мэдээлэл дээрээ тулгуурлан "Москва" хөлөг онгоцны экипажаас 37 хүн амиа алдсан байж болзошгүй хэмээн мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, 100 гаруй хүн шархадсан бол сураггүй алга болсон хүний тоо тодорхойгүй байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ер нь тэр москва хөлгөөс амьд хүн цөөн л үлдсэн байх аа даа, туркууд 50 орчим хүн л аварсан гэсэн юм ярьсан байсан, яаж ч бодсон тэгэж дэлбэрч сүйрсэн хөлгийн баг бүтэн үлдэх боломжгүй нь ойлгомжтой
2022-04-20
Z:
Putler nazi boliosoi
2022-04-19
Загасны хоол болоо биз дээ, хөөрхийс. Муу Путлерээс л бүх болж байна
2022-04-19
yag vnen 1917 onoos hoish dandaa hudlaa tvvh zohioj baigaa.
2022-04-19
100 мянган цэрэг үхсэн байлаа ч Оросуудад бол бараг нэг ч хүн үхээгүйтэй адил шүү дээ, тоохчгүй. Угаасаа тийм улс
2022-04-19
иргэн:
1600 гаруй хүн бснаас Туркийн аврагч очич, 500 гаруй цэргийг аварсан бсаж 1000 гаран цэрэг аль хэдийнээ Сталин дээр очичихсон тэнд алба хааж бгаа.
2022-04-19
оросууд хүний амийг нохойн чинээ ч бодохгүй
2022-04-19
Оросууд үнэн юм ер хэлэхгүй шүү, телевизүүд бүгд худлаа ярина
2022-04-19
yag vnen 1917 onoos hoish dandaa hudlaa tvvh zohioj baigaa.