ЕХ-ны албан тушаалтан: Мариуполь хот ойрын үед оросуудад эзлэгдэх байх
2022-04-20

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар Оросын арми Украин руу халдсан. Тэр үеэс хойш байлдааны ажиллагаа тасралтгүй үргэлжилсээр, оросууд даваа гарагийн үдэш Мариуполь хотыг эзлэн авах ажиллагаагаа эхлүүлсэн гэж Украины Ерөнхийлөгч мэдэгдэж байлаа. Оросын тал ч үүнийг баталсан юм. Мариуполь хот бол тулааны гол хэсгийн нэг. Энэ хотыг эзлэснээр оросууд цааш Донбасс, Крымийг холбох хүзүүвч коридортой болно гэж цэргийн шинжээчид үзэж байгаа юм. 

 

Ингээд мягмар гарагт Оросын цэргүүд Мариуполь хот дахь "Азовсталь" төмөрлөгийн үйлдвэр рүү дайрч эхэлсэн талаар өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын зэвсэгт бүлэглэл мэдэгдсэн. Энэ үйлдвэрт хотыг хамгаалах Украины гол хүч байрлаж байсан юм.

 

Оросын талын мэдэгдсэнээр, "Азовсталь" үйлдвэр рүү "тусгай давшилтын бүлэг" довтолж байгаа бөгөөд тэдэнд Оросын агаарын хүчин болон артиллери тусалж байгаа гэнэ. Энэ довтолгоо хүртэл үйлдвэрийг Украины 36 дугаар тэнгисийн явган цэргийн бригад болон "Азов" хороо хамгаалж байв.

 

Давшилт эхэлсний дараа Оросын тал Украины дайчдыг нэн даруй зэвсгээ хураалгахыг уриалж, Мариуполь хотыг хамгаалагчдыг эсэргүүцэл үзүүлэхгүй байх гэсэн шинэ тулган шаардалт тавьжээ. "Зэвсгээ хураалгасан хүн бүрийн амь насыг өршөөнө" хэмээн Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна.

 

"Азовсталь" үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр Украины дайчдаас гадна 1000 орчим энгийн иргэн хоргодож байгаа талаар Украины тал мэдэгдэж байлаа. Улмаар энд хоргодож байгаа энгийн иргэдийг аюулгүй гаргах гарц зохион байгуулахыг дэлхийн удирдагчдад хандан "Азов" хорооны командлагч Денис Прокопенко уриалсан байна. Үйлдвэрийн нуувч, хонгилд байгаа энгийн иргэдийн ихэнх нь "Азов" хорооны дайчдын төрөл төрөгсөд гэнэ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр Оросын арми үйлдвэр рүү давших үеэрээ бат бөх бетонон ханыг ч эвдэх чадалтай бункерын эсрэг бөмбөг ашигласан гэж Украины тал мэдэгдсэн байна. Гурван тонны бөмбөг хаясан талаарх мэдээлэл өөр эх сурвалжуудаар ч гаржээ. 

 

Европын холбооны албан тушаалтан: Мариуполийг хэдхэн өдрийн дотор эзэлчхэж магадгүй 

 

Оросын цэргүүд ойрын хэдэн өдрийн дотор Мариуполийг эзлэн авч болзошгүй гэж Европын холбооны , нэрээ нууцалсан өндөр албан тушаалтан өгүүлснийг Ройтерс агентлаг дамжуулжээ. Тэрбээр, Мариуполь хот Буча хотоос ч илүү хохирол амсана гэж онцолсон байна.


"Эцсийн эцэст хот бүрэн сүйрч, энгийн иргэд олноор амиа алдах байх. Буча хотоос ч аймшигтай зүйл тохиолдож вий гэж эмээж байна. Тавдугаар сарын еснөөс ч өмнө Мариуполийг чөлөөлсөн гэж Путин мэдэгдэж магадгүй. Тиймээс ойрын үед л Мариуполь тэдний хяналтад орох байх" хэмээн Европын холбооны албан тушаалтан Америкийн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ярьсан байна. 

 

Түүний үзэж байгаагаар, Луганск, Донецк мужуудад хяналт тавьж, эдгээр нутаг болон Крымийн хооронд хуурай замын гарц нээх нь Оросын дунд хугацааны зорилго гэнэ. 


Оросууд Мариуполийг хяналтдаа оруулах гэж буйн шалтгаан 


Мариуполийн төлөөх тулаан бол энэ дайны гол хэсгүүдийн нэг гэж цэргийн шинжээчид үзэж байгаа. Мариуполийг эзлэснээр Орос улс Донбасс-Крымийг холбох хүзүүвч коридортой болох бөгөөд энэ нь дайны гол зорилтуудын нэг гэж шинжээчид онцолсоор байгаа юм.  


Энэ хот бүрэн эзлэгдвэл Орост цаашдын гарцыг нээж өгч, Украины цэргүүд хүнд байдалд орно гэж цэргийн шинжээчид үзэж байна. 


Мариуполь хот Украины Донецк мужид, Азовын тэнгисийн эрэг дээр байрладаг томоохон боомт хот юм. Дайн эхэлснээс хойш энэ хотын барилга байгууламжийн 80 гаруй хувь нь сүйдсэн, хотын хэсгийг ОХУ-ын Зэвсэгт хүчин болон БНДАУ эзэлсэн байгаа юм. 

Эх сурвалж: BBC, Reuters, REGNUM, UNIAN

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
би:
үхэр минь чи юугаа мэддэг болоод болоод хуцнав
2022-04-23
Би:
Тэд эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө тулалдаж бна! Хэрэв монгол улсад ийм түрэмгийлэл ирвэл бууж өгөх хулчгар үхэрүүд олон байх нь! Ер нь амаараа л байлдаж чадах Новшнууд л дүүрэн болж дээ!!!
2022-04-21
Орос гитлерийн герман шиг дайрсан бол украйн өдийд дууссан.дайн болохоор хүн өртөж таарна.яавал бага өртүүлэх вэ гэж тулаан хийж байгааг ойлгодогүй хүмүүс байх юм.эмгэнэлтэй ч юм даа
2022-04-21
би:
үхэр минь чи юугаа мэддэг болоод болоод хуцнав
Украйны арми үнэхээр тэсвэртэй мундаг дайчид юм байна.
2022-04-21
Onoodor Kadiroviin helsneer udiin tsai hurelgui ene hot ezlegdev shiv. Hongikd baigaa humuusiig hongild ni orhij doshin deer ni manaa taviad dsraagiinhaa ajild orj bh shig.
2022-04-21
Жинхэнэ Нацист Бандеруудчидын уурхай Азов бүлэглэлийн хоригдсон газар, гадаадын хөлсний алуурчидын цуглуулга байсан газрыг Чечений тусгай ангиудын хүчээр бут ниргээвдээ.
2022-04-20
зочин:
бүтэн 2 сар үзэж байж арайхийж нэг жижиг хотыг эзлэгчээ аядаж байх гэж...
2022-04-20