Тесла Шанхай дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг сэргээлээ

Хятадын томоохон хот болох Шанхайд коронавирусийн халдвар голомтлон дэгдсэний улмаас энэ хотод гуравдугаар сарын сүүлээс хатуу хөл хорио тавьсан. Улмаар нэн шаардлагатай ажил үйлчилгээнээс бусад байгууллагууд түр хугацаанд үүдээ барихаас аргагүй болсон юм. Эдгээр байгууллагуудын нэг нь Тесла компанийн үйлдвэр бөгөөд хатуу хөл хорионы улмаас энэ үйлдвэр гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сул зогсож байв.
Харин Шанхай хотод хөл хориог хэсэгчлэн сулруулсны дүнд Тесла компани мягмар гарагаас эхлэн үйл ажиллагагагаа сэргээжээ. Тесла компанийн Шанхай дахь үйлдвэрт Model 3, Model Y машинуудыг угсардаг юм.
Гуравдугаар сарын 28-ны өдөр үйл ажиллагаагаа зогсоохоос өмнө энэ үйлдвэр өдөрт 2,1 мянган цахилгаан машин үйлдвэрлэдэг байв. Харин хатуу хөл хорионы улмаас 40 мянган машин үйлдвэрлэж чадаагүй, алдагдалд оржээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ