Иргэн Г.Хажидмаа одонгийн мөнгийг нэмэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ
2022-04-20

 

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна. 

 

9.30 цагт ШУА-ийн төв байранд "Эрчим хүчний эх үүсвэр-Альтернатив эрчим хүч" эрдэм шинжилгээний  хурал болно. Утас: 99717977

9.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт АТГ-ын гадна иргэн н.Ган-Очир УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан эсэхийг шалгуулахаар АТГ-т нотлох баримт хүлээлгэн өгнө. Утас: 90080559

11.00 цагт МҮЭХ-нд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас Төрийн үйлчилгээний 1-3 дугаар зэрэглэлийн цалинтай албан хаагчдын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох байр сууриа танилцуулна. Утас: 95115380

12.00 цагт Төрийн ордоны баруун хаалганы дэргэд иргэн Г.Хажидмаа “Цалинтай ээж” хөтөлбөр болон одонгийн мөнгийг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ.

15.30 цагт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спорт цогцолборт нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн ХII удаагийн тэмцээний нээлт болно.

 

"Монгол ньюс" мэдээллийн төвд

 

11.00 цагт Монголын мэр­­­­гэж­­­лийн циркчдийн холбоо­ноос “Монголын циркчдийн хоёрдугаар чуулга уул­залт”-ын талаар  мэдээлнэ.

11.30  цагт Гавь­­­яат эдийн за­­сагч Н.Даш­­зэвэг, эдийн засагч Я.Бат­­­­­­­­­­суурь нар “Байрны үнэ, ипоте­­­кийн зээлийн хүүг зохиомлоор өс­­гөж байгаа МИК-иас тат­­­­галзъя” сэд­­вээр мэдээлнэ.

Shuud.mn
Сонин хачин