АНУ-ын агаарын тээврийн компаниуд амны хаалт зүүх журмыг цуцлав
2022-04-20

АНУ нийтийн тээврийн хэрэгслүүдэд амны хаалт зүүхийг цаашид шаардахгүй болжээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, амны хаалт зүүх журам нь хууль бус гэсэн шийдвэрийг Флорида мужийн холбооны шүүх гаргасны дараа ийнхүү энэ журмыг цуцлахаар болсон гэж Цагаан ордон мэдэгдсэн байна. Улмаар энэ шийдвэрийн дагуу Америкийн агаарын тээврийн компаниуд цаашид зорчигчдыг амны хаалт зүүхийг шаардахгүй гэж мэдэгджээ. 

 

Гэхдээ зарим нислэгийн үеэр тухайн орон нутгийн шаардлагаас үүдэн амны хаалт зайлшгүй зүүх тохиолдол гарч болзошгүйг зарим агаарын тээврийн компани анхааруулсан байна. АНУ-д ийнхүү амны хаалт зүүх журмыг цуцалсан ч Канад улсад нислэгийн үеэр амны хаалт зүүх журам хэвээр үйлчилнэ гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
7мо7755 гээд зүүх нь
2022-04-20